ICT Expo үзэсгэлэн 9 дэх жилдээ болж байна. Өчигдөр нээлтээ хийсэн үзэсгэлэнг үзэхээр ажлын өдрүүдэд ч маш олон хүн ирж байна.
Маргааш амралтын өдөр. Хэрэв та Мишээл экспог зорихоор төлөвлөж байгаа бол та бүхэнд зориулсан үнэ төлбөргүй автобусаар зорчоорой. Энэ жилийн үзэсгэлэнгийн бэлгэ тэмэг болсон мазаалайгаар чимсэн автобус Мишээл экспогоос 30 минут тутамд хотын төв рүү иргэдийг тээвэрлэж байна. Чиглэлийн хувьд Мишээл экспо-19 дүгээр хороолол-120 мянгат-Багшийн дээд-Тэнгис кино театрт-Бөмбөгөр худалдааны төв-Баруун дөрвөн зам-Мишээл экспо.
Энэ автобус өчигдрөөс эхлэн иргэдэд үйлчилж эхэлсэн. Өнөөдөр энэ автобусаар зорчсон иргэдээс дараах тодруулгыг авлаа.
Т.Шинэхүү: Сүүлийн үеийн дэвшилтэт технолгийг танилцуулж байгаа гэж дуулсан болохоор ICT Expo-г үзэхээр явна. Кабелийн телевизүүд, Мобиком, Юнителийн павильоныг үзнэ. Өмнөх жилүүдэд ч очиж байсан. Энэ жил илүү гоё болж байгааг телевизээр харсан. Ажил гэрийн хооронд явдаг бидэн шиг хүмүүс технологийн шинэ мэдээллийг тухай бүрт нь авч чаддаггүй. Харин ICT Expoд очоод бүх мэдээллийг нэг дороос авдаг. Манайд мэдээллийн технологи хурдацтайхөгжиж байна гэж бодддог. Бид мессеж бичихээс хэтэрдэггүй байсан бол одоо хаа байгаа газраасаа интернэт ашиглаж байна. Өмнө нь интернэт кафед мөнгө төлж үйлчлүүлдэг байлаа шүү дээ. Үнийн хувьд өөрсдөө хэрэглээгээ хянах боломжтой болохоор дата хэрэглээний үнэ өндөр санагддаггүй.