Ерөнхий сайд АНЭУ-д айлчлал хийгээд ирсэн даруйдаа Чингис хаан нисэх онгоцны буудлаас мэдэгдэл хийлээ. Ийнхүү мэдэгдэл хийх болсон шалтгаан нь Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөний талаарх хэлэлцээр Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод үргэлжилсний эцэст Дубайд дууссан явдал байв. Ч.Сайханбилэг Оюутолгой төслийн төлөвлөгөөнд “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан нь энэхүү төслийг улстөрийнх бус компани хоорондын асуудал болсныг дуулгасан юм. Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болсон, далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан гээд нааштай мэдээллүүдийг дуулгасны эцэст тэрээр энэхүү төлөвлөгөөг Zasag.mn сайтад байршуулж, олон нийтэд дэлгэнэ гэдгийг ч дуулгалаа. Улмаар баасан гарагт УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцсэн юм.Хэлэлцсэн хурлын тоймыг ЭНД дарж үзнэ үү.
Түрүүчийн долоо хоногт манай улсад хийсэн гадны зочид төлөөлөгчдийн айлчлал хэд хэд байсан бол өнгөрч буй долоо хоногт манай улсын төрийн тэргүүд гадны улс орнуудаар айлчилсан үйл явдлаар арвин байлаа. Ерөнхий сайдын айлчлалаар Арабын Нэгдсэн Эмират улсад Монгол малын махыг экспортлохоор ярьж тохирсон бол Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлалаар Япон улс, Монгол Улсын дипломат пасспортыг визээс чөлөөлж, энгийн пасспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэлээ.
Оюутолгойн далд уурхай хөдөлсөн гээд олон нааштай мэдээлэлтэй холбоотойгоор америк долларын ханш өнгөрч буй долоо хоногт 1930 төгрөг болтлоо буураад байна. Ердөө сар гаруйхны өмнө энэ тоо 2000-д хүрээд байсныг та бүхэн санаж буй биз ээ. Та бүхэн “Засгийн газар Рио Тинтотой хэлэлцээрт хүрснээр далд уурхайг ашиглахаар боллоо” гэх сэтгүүлч Б.Эрдэнэчимэгийн мэдээллийг ЭНД ДАРЖ сонирхох боломжтой.
GoGo.Cafe булангийн энэ удаагийн зочноор Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг сэтгүүлч Э.Энхмаа урьжээ. Тэр бүр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөөд байдаггүй Э.Батшугар чухам юуны талаар, юу гэж ярьсан бол хэмээн сонирхож буй бол ЭНД ДАРЖ ярилцлагыг хүлээн авах боломжтой.
Нийслэлчүүдийг бухимдуулдаг зүйл цөөнгүй. Явган явах гэхээр замгүй, машинтай явах гэхээр бөглөөтэй, нийтийн тээврээр явах гэхээр дэндүү бохир орчин, харьцааны соёл, замын хөдөлгөөний дүрмийн талаар ямар ч ойлголтгүй жолоочтой, иргэдийн аюулгүй байдал баталгаагүй гээд дурьдвал барагдахгүй. За тэгээд өвөлдөө утаан дунд, бусад улиралд нь шороон дунд амьдарна. Гэтэл энэ зун ядаж байтал зуслангийн зам хүртэл дүүрэн засвартай гээд байгаа. Гээд энэ бүхнийг амандаа үглээд тэвчээд өнгөрье гэтэл өнөөх жил бүр болдог халуун усны хязгаарлалт энэ жил дахиад үргэлжлэх нь. Тэр байтугай цаашид ч жил бүр ийм хязгаарлалт болсоор байх ажээ. Яагаад нэг жил хийсэн засвараараа ядахдаа хоёр жил болж болдоггүй, жил бүр засах шалтаг нь чухам юу юм бэ хэмээн хүн бүр дуу алдан бухимдана. Энэ талаар манай сэтгүүлч А.Наранцацрал “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Инженерийн албаны дарга Э.Батмөнхтэй хийсэн ярилцлагыг та бүхэн ЭНД ДАРЖ хүлээн аваарай. Гэхдээ бас уурлах л байх даа.
2016 оны Олимп хаяанд тулсан энэ үед Монгол Чөлөөт бөхийн холбооныхон харин учраа ололцохгүй л явна. Байнга хэл ам дагуулсан энэ асуудлаар тус холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрөө хэвлэлийн хурал зарлан, сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Сэтгүүлч У.Бадамцэцэгийн бэлтгэсэн мэдээллийг сонирхохыг хүсвэл ЭНД ДАРНА уу.
Нийгмийн эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарал хандуулдаг сэтгүүлч Г.Одгарав “Хүүхэд чинь зай залгиад байгаа юм биш биз” гэх нийтлэлийг уншигчиддаа хүргэлээ. Хүүхэд гэдэг нас насны онцлогоосоо шалтгаалан аливаа зүйлийг өөрийн хэлээрээ мэдэрч үзэхийг хүсдэг. Энэ зангаасаа болж тэд аюулд өртөх нь бий. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
Өнгөрч буй долоо хоногт осол аваар цөөнгүй гарлаа. Онцолвол, Эмээлтийн замд гурван хүн амь үрэгдсэн осол гарсан бол, Энхтайвны гүүрэн доор мөн том оврын автомашин осол гаргасан юм. Үүнтэй зэрэгцээд галын аваар гарч олны анхаарлыг татсан нь Засгийн газрын ордонд гарсан гал байлаа. З.Энхболд даргын өрөөнд гарсан гэх галын ул мөр одоо бол ордонд огт харагдахгүй. Гал чухам юунаас болж гарсан, ер нь Засгийн газрын ордонд гал гарлаа гэхэд галын аюулгүй байдлын журмаа хэр мөрддөг болох гээд олон асуудал таавар мэт үлдлээ.
Тун удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Хүүхдийн баяраар та хүүхдэдээ нэг удаа идээд л өнгөрөх шүд болон эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй чихэр, шоколадаар бэлэг барих гэж байна уу эсвэл илүү ухаалаг бэлэг барихаар зэхэж байна уу. Та ЭНД ДАРЖ ямар бэлэг худалдаж авч болох талаарх нийтлэлийг хүлээн аваарай.