Хөлбөмбөгийн анхны том парад маргааш буюу тавдугаар сарын 24-нд 18.00 цагт UB Palace-ийн гаднаас эхэлнэ. Үргэлжлээд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хөлбөмбөгтэй үдэш” болно
Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг клубуудын нэг болох Челсигийн идэвхтэй дэмжигчдийн холбооноос Челси клуб Английн аварга болж байгаатай холбогдуулан хөлбөмбөгийн спортын нэгэн соёл болох Авто парадыг зохион байгуулах гэж байна. Маргааш болох парадыг Замын цагдаа болон холбогдох бусад газруудын зөвшөөрлөөр хамтран явуулах аж.
Авто парад нь спортоор дамжуулж эв нэгдэл, багийн ажил, хүсэл тэмүүллийг илэрхийлдэг бөгөөд энэхүү авто парад цаашдаа олон сайхан парадын эхлэл байгаасай гэж тус холбооны ерөнхийлөгч Ж.Мөнхбат ярилаа.
Уг парадын маршрут хуваарийг зургаас хараарай. Парадын хоёр дахь арга хэмжээ 20.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд “Хөлбөмбөгтэй үдэш” нэртэй арга хэмжээг зөвхөн “Челси” гэлтгүй хөлбөмбөгт хайртай хүмүүсийн хамт тэмдэглэн өнгөрүүлж ногоон зүлгэн дээр том дэлгэцээр Челсигийн баярын тоглолтыг хамтдаа үзэж өнгөрүүлэх юм байна.