Мэдээллийн технологийн эрин зуунд бүхий л зүйлс сүлжээнд холбогдож та дотнын хүнтэйгээ дэлхийн хаанаас ч холбогдож болдог болжээ. Тэгвэл интернет сүлжээнд холбогдсон юмс буюу IoT технологийн хөгжил мөн л асар хурдацтай хөгжиж байна. Та бүхэнд Монголчуудын бүтээсэн "ДОБУ" гэрийн автоматжуулах системийг танилцуулъя.
Таблетийн үнэ нь одоогоор тодорхойгүй, үйлдвэрлэх зардал нь ойролцоогоор 300 ам. доллар гэсэн юм
Өнгөрсөн жил Google компани "Nest" термостат үйлдвэрлэгч компанийг 3,2 тэрбум ам. доллароор худалдан авч байлаа. Тэр компани нь ахуйн хэрэглээнд зориулсан, ухаалаг термостат буюу дулаан хэмжигч, агаарын чанар тодорхойлогч төхөөрөмж үйлдвэрлэдэг.
Бүтээгдэхүүн нь хэзээ гэрийг дулаацуулах, хэзээ дулааны системийг зогсоох гэдгийг суралцах төдийгүй та ухаалаг утаснаасаа удирдаж болдог аж. Тэгвэл Монголчуудын өөрсдийн бүтээсэн яг ийм төхөөрөмжийг та ICT Expo 2015 дээр хүрэлцэн ирж үзээрэй.
ДОБУ брэндийн тухай товчхон танилцуулахад гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн залуусын хамтран байгуулсан "Ametros Technology" компанийн бүтээл. Компанийн тооцоолж байгаагаар ирэх зургадугаар сарын сүүлээр худалдаанд гарах төхөөрөмжийн үнэ өнөөдрийн ам. долларын ханшаар 1500 орчим ам. доллар аж.
Хэрвээ та гэртээ тэдний бүтээгдэхүүнийг авч тавихыг хүсвэл хоёр ширхэг утаа мэдрэгч, хоёр ширхэг гэмт халдлагаас сэргийлэх төхөөрөмж болон мөн л Монгол залуусын бүтээсэн таблетийг 1500 ам. доллароор худалдан авна.
Харин төхөөрөмжүүдээс нэмж авахыг хүсвэл нэг бүр нь дунджаар 150,000 төгрөг байх аж. Таблетийн үнэ нь одоогоор тодорхойгүй, үйлдвэрлэх зардал нь ойролцоогоор 300 ам. доллар гэсэн юм.
ДОБУ таблет нь Андроид 4,4 үйлдлийн системтэй, 1,7GHz-ийн дөрвөн цөмт Exynos 4412 процессортой, 16GB санах ойтой. Андроид систем нь Ametros Technology компанийн өөрсдийнх нь хөгжүүлсэн Custom хувилбар аж.