Монголын интернетийн анхдагч ДАТАКОМ компани өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ".МОН" домейн нэрийн үйлчилгээг нэвтрүүлсэн билээ. Ингэснээр хэрэглэгчид кирилл үсгээр шууд интернет орчинд тухайн сайт руу хандаж болно. ICT Expo 2015-ын хүрээнд компани энэхүү үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулахаас гадна тун удахгүй нэвтрүүлэх шинэ үйлчилгээнүүдээ дэлгэн харуулжээ.
Монгол цагаан толгойн 35 үсэг, 0-9 хүртлэх тоо болон дундуур зураас ашиглаж та өөрийн цахим хуудасны домейн нэрийг сонгож болно. Тэмдэгтийн урт нь 3-65 хүртэл учир та хүсвэл магадгүй "Хэнээ-Би-Чамд-Хайртай.мон" гэсэн нэр ч авч болох нь.
Хэрвээ та домейн нэр авахыг хүсвэл datacom.mn сайт руу орж "Домейн нэр хайх" гэсэн хэсгээс өөрийн хүсэж байгаа нэрийг авах боломжтой эсэхийг шалгаарай.
Үүнээс гадна компани CodeGuard, SiteLock, VPS Hosting, Dedicated Server-ийн үйлчилгээнүүдийг тун удахгүй нэврүүлэх гэж байгаа аж. Та дэлгэрэнгүй мэдээллийг Мишээл Экспо төв дээр хүрэлцэн ирж аваарай.
ICT Expo 2015 ирэх даваа гаригийг хүртэл өглөөний 10:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд МУБИС дээрээс тусгай автобус гучин минут тутамд үнэгүй явж байгаа юм.