Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Чингисийн талбайд өнөөдөр энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ болж байна.
Мөн үеэр ”Монгол цэргийн жавхаа’’ үзүүлэх тоглолт, “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагааг олон нийт үзэж сонирхож буй юм. Энэ үеэр Москва хотод болсон Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүн цэргийн жагсаалын тоглолт хийнэ. Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ - аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран энэ уралдааныг зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд:
Тэргүүн байр – “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл
Дэд байр – “Өргөмжлөл”, орон сууц биеийн тамирын иж бүрдэл
Гутгаар байр – “Өргөмжлөл”, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл
Тусгай шагнал – “Өргөмжлөл”, 4 сая төгрөг, биеийн тамирын иж бүрдлээр тус тус шагнаж урамшуулна. Шагналын орон сууцыг анги байгууллагын Захирагч нарт олгох бөгөөд өмнөх жилүүдийн уралдаанд байр эзэлж орон сууц авч байсан бол штабын даргад олгох юм.
“Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны энэ жилийн онцлог нь Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу уралдаанд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар анги, тус аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиудыг оролцуулсан.
Мөн уралдааныг дүгнэхдээ 2013 онд цэргийн ажиллагааны жагсаалч байдал, 2014 онд цэргийн анги байгууллагуудын тохижилт эрүүл аюулгүй байдлыг харгалзан дүгнэж байсан бол энэ жил Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын тохижилт, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг сайжруулах, цэргийн албан хаагчдын бие бялдрын стандартыг мөрдүүлэх чиглэл рүү анхаарч, дүгнэсэн.
Уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалт 2015 оны 03 дугаар сарын 23-наас 04 дүгээр сарын 24-ны өдрийн хооронд болж, уралдааны шалгаруулалтын ажлын хэсэг Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудыг дүгнэж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулсан. Уралдааны анхан шатны шалгаруулалтад цэргийн анги, байгууллагууд нийт 923,5 сая төгрөгийн тохижилтын ажлыг хийж, цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг дээшлүүлжээ.
Хоёр дугаар шатны шалгаруулалт 5 дугаар сарын 11, 12 - ны өдөр болсон бөгөөд цэргийн жагсаалын ажиллагаа, бие бялдарын стандарт, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин гэсэн 2 үндсэн үзүүлэлтээр Зэвсэгт хүчний 016, 150, 353, 084, 311, 326 дугаар анги, Хилийн цэргийн 0151, 0164, 0252 дугаар ангиудыг дүгнэх юм байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /MPA.mn/