Монголын заяа их гэгчээр эдийн засаг маань яаг л туйлдаж ахуй тэр цагт Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөө зурагдсан гэсэн сайхан мэдээ өглөөний нартай хамт Дубайгаас ирсэн. Тэнгэр заяат Монгол хүн гэдэгтээ эргэлзэж эхлэнгүүт л асуудал шийдэгдэж байна гэж тоглох нэгэн ч байна.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаар ойрын таваас долоон жилд 4-6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Оюутолгой төсөлд хийгдэх аж. Нэмээд Ерөнхий Сайд Ч.Сайханбилэгийн хэлсэнч лэн энэ төслийн ирээдүйг харзнаж байсан өөр олон хөрөнгө оруулагч Монголыг зорих боломжтой.
Ингэснээр нэг хэсэг алдраад байсан гадаадын хөрөнгө оруулалт сэргэж, манай эдийн засагт тулгамдаад байсан төлбөрийн тэнцлийн асуудал шийдэгдэж, ам.долларын ханш буурна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт эргэн сэргэж, Оюутолгойн төслийн нэгдүгээр шатны хөрөнгө оруулалтын үед буюу 2011, 2012 оных шиг хоёр оронтой тоо руу цойлж ч магадгүй. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг татаад л бүх асуудлыг шийдчихгүй. Элдэв донсолгоонд ганхахааргүй эдийн засагтай болъё.
ӨНГӨРСНИЙГ НЭХЭН САНАВАЛ
Манай улсын ДНБий хэмжээ 2011 онд найм, 2012 онд 10 тэрбум ам.доллар байсан. Энэ үед Оюутолгойн нэгдүгээр шатны хөрөнгө оруулалттай холбоотойгоор 2010 онд 1.6 тэрбум ам.доллар байсан гадаадын хөрөнгө оруулалт 2011, 2012 онд дөрвөн тэрбум ам.долларыг давж өссөн.
Нийт эдийн засагтай маань тэнцүү хэмжээний хөрөнгө оруулалт хоёрхон жилд хийгджээ. Үүний үрээр эдийн засгийн өсөлт маань 2011 онд 17, 2012 онд 12.4 хувь хүрч байв. Энэ хоёр оронтой тоогоор хэмжигдэх эдийн засгийн өсөлт нь бодит гэхээсээ илүү Оюутолгойн хөрөнгө оруулалттай шууд холбоотой байсан.
Үүнээс хойш Оюутолгойн нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт дуусаж, хоёрдугаар шатны ажил хоёр талын үл ойлголцлоос шалтгаалан түр зогсож, улмаар эдийн засгийн өсөлт маань саарч эхэлсэн. Оюутолгойн гэрээ зурагдсан 2009 онд манай улсын эдийн засаг 4.5 тэрбум ам.доллар байсан бол Оюутолгойн төслийн эхний шатанд зургаан тэрбум ам.доллар хийгдсэн билээ.
Өөрөөр хэлбэл эдүгээ нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэлүүд нь хэт жижиг эдийн засагт гэнэтхэн их хэмжээний мөнгөн урсгал орж ирж, огцом тэлсний дараа эргээд тэрхүү урсгал нь татарсантай холбоотой. Магадгүй анхнаасаа Оюу толгойн төсөл огт эхлээгүй, манай эдийн засаг тэр хэвээрээ байсан бол сая тохиолдсон шиг эдийн засгийн бэрхшээлтэй тулгарахгүй байсан байж мэднэ. Тэгэхээр арай ч “босоо” хочтой нэгэн ганцаараа Монголын эдийн засгаар тоглочихсон хэрэг биш.
ИРЭЭДҮЙГ ЗУРАГЛАВАЛ
Ямартай ч Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт ойрын таваас долоон жил манай эдийн засгийг тэтгэх төлөвтэй. Тэгвэл үүний дараа яах вэ. Ахиад л өнөөдрийнх шиг байдалд орохгүй гэх баталгаа байхгүй. Манай улс хэчнээн байгалийн арвин баялаг нөөцтэй гэлээ ч Оюутолгой шиг аварга төсөл эхлүүлэх боломж жил бүр тохиогоод байхгүй.
Таваас долоон жил гэсэн Хөрөнгө оруулагчдын төлөвлөсөн хугацаа ч баталгаа болж чадахгүй. Дэлхийн зах зээл дээр ахиад л зэсийн үнэ унаад эхэлбэл “Rio Tinto” үргэлжлүүлэн Оюутолгойн далд уурхайд хөрөнгө оруулсаар байх эсэх нь эргэлзээтэй. Тэгвэл эдийн засгаа яаж тогтвортой болгох вэ? Манай эдийн засагт тохиолдсон хүндрэл нь хөрөнгө оруулалт огцом татарч, валютын орох урсгал буурсантай холбоотой.
Тэгэхээр валютын орох урсгалыг тогтмол найдвартай байлгаж чадсанаар ирээдүйд тохиох эдийн засгийн хүндрэлээс сэргийлж чадна. Валютын орох урсгал нь хөрөнгө оруулалт, зээл тусламж ба экспорт гэсэн хоёр хэлбэрээр орж ирдэг. Тэгэхээр нэгдүгээрт аль нэг аварга төслийн хөрөнгө оруулалт дууссан ч ажирхааргүй хөрөнгө оруулалтын олон эх үүсвэртэй болох шаардлагатай. Одоогийн байдлаар манай улсыг зорьж буй хөрөнгө оруулалтын дийлэнх нь эрдэс баялаг, уул уурхайн салбарт хийгдэж байна.
Хөрөнгө орж ирж буй нь сайн ч тухайлсан нэг салбараас хараат байхын зовлонг өнгөрсөн хоёр жилд бид хангалттай амссан. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан тохиолдолд хөрөнгө оруулалт татарч ахиад л хүндрэлтэй тулгарна. Тэгэхээр аль болох олон салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна. Манай улсын эдийн засгийн өсөлт буураад буураад л өнгөрсөн онд 7.4 хувь байсан.
Энэ нь дэлхийн 180 гаруй орны магнай хавьцаа бичигдэх үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, бид хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй хөгжиж буй орнууд гэсэн ангилалд багтсан хэвээрээ л байна. Тэгэхээр хууль эрх зүйн таатай орчноор даллаж чадвал хөрөнгө оруулагчид татгалзах шалтгаан байхгүй.
Хоёрдугаарт, аж үйлдвэржилтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх замаар валютын тасралтгүй найд вартай урсгалтай болох. Хэдийгээр одоогоор аж үйлдвэржилт бидэнд хол санагдаж буй боловч аж үйлдвэржилтгүйгээр эдийн засаг маань хэврэг, эмзэг байдлаасаа хэзээ ч салахгүй. Эцэст нь эдийн засагт нь хөрөнгө оруулалтын сан. Түүхий эдийн экспорт томоохон байр суурь эзэлдэг орнуудын хувьд юун түрүүнд хөрөнгө оруулалтын сан байгуулж, ирээдүйд тохиолдож болох эрсдэлээс сэргийлдэг. Энэ нь баялгийг ард түмэнд тарааж үрэлгэн загнахын оронд хадгална гэсэн үг.
Гэхдээ хав дараад суух биш үр ашигтайгаар ашиглана гэсэн үг. Ийм сангуудын хөрөнгө оруулалт үндсэн хоёр чиглэлд хуваагддаг. Эхнийх нь шууд ашиг олох зорилготой хөрөнгө оруулалт. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үнэ нь өсөх боломжтой үнэт цаас, хувьцаанд хөрөнгө оруулна гэсэн үг.
Монголын гэсэн тодотголтой хөрөнгө оруулалтын сан АНУ дахь бизнест эсвэл Вьетнамын засгийн газрын төсөлд ч хөрөнгө оруулах боломж өнөөдрийн даяар ертөнцөд нээлттэй. Хоёрдугаарт, ирээдүйд буюу байгалийн баялгийн нөөц нь шавхагдах үед эдийн засгийн хүндийг нуруун дээрээ үүрэх ёстой өндөр технологи, боловсрол зэрэг салбарт хөрөнгө оруулдаг.
Арабын улсууд мөнгө нь хахаж цацсандаа олсон хэдээ дэлхийгээр нэг тараадаг юм биш. Харин нефтийн нөөц нь дуусах үед үр өгөөжөө өгөх салбаруудад л мөнгө байршуулж буй хэрэг. Тэгэхээр энэ талаар бид одооноос бэлтгэлтэй байх ёстой. Оюутолгойн хоёрдугаар шат эхлэхээр болсон нь сайн мэдээ. Гэхдээ энэ бол манай эдийн засгийг хөл дээр нь бат босгох шийдэл биш. Харин анхны алхам билээ.
Б.Амармэнд