Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх зорилготой “ICT EXPO 2015” ес дэх жилдээ болж байна.
Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй үзэсгэлэнгийн үеэр олон шинэ, сонирхолтой арга хэмжээнүүд, уламжлалт тэмцээн уралдаанууд болж байна.
Үүний нэг нь Монголын цахим спорт хөгжлийн холбоотой хамтран зохион байгуулж буй Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болно.
Цахим спорт сонирхон өөрийгөө хөгжүүлснээр юмыг хурдан сэтгэх, бие даан шийдвэр гаргах, технологитой зөв харьцах, багаар ажиллах, асуудалд тэвчээртэй хандах, зөв шийдвэр гаргах, англи хэл сурах, стратегийн болон тактик сэтгэлгээ хөгжүүлэх зэрэг олон давуу талтай аж.
Цахим спорт сонирхогчид Dota, World of Tanks, NBA, League of Legends, Tekken болон FIFA зэрэг зургаан төрлөөс аль нэгийг сонгон оролцох юм байна.
ICT EXPO 2015 үзэсгэлэнгийн хүрээнд уламжлал ёсоор оролцогч компаниудын танилцуулга болно. Тодруулбал,
- Эмпасофт,
- ДДЭШ тв,
- Скайтел,
- Билэгт Дөлгөөн,
- Сансар кабель,
- Мобиком,
- Монде ХХК бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.