Дэлхийн шилдэг 16 жүдоч уригдан зодоглож буй "World masters" тэмцээний эмэгтэйчүүдийн 48кг-д зодоглосон М.Уранцэцэг гавьяат хэсгийн аварга боллоо.
"А" зоог тэргүүлэн барилдсан тэрээр эхний тойрогтоо хийлж, улмаар Японы Эмиг Ямагашиг торгуулиар яллаа.
2014 оны Инчёны Азийн наадамд М.Уранцэцэг Эмиг вазари үнэлгээгээр ялж алтан медаль хүртэж байсан.
Хагас шигшээд манай жүдоч Израйлын жүдоч Ришонитой барилдана. 2013 оны Парисын "Их дуулга"-д М.Уранцэцэг Ришониг цэвэр савж байсан удаатай.
Ришонигийн хувьд 24 настай, Ташкентийн Гранпригийн алт, Чежүгийн Гранпригээс хүрэл медаль хүртсэн, Дэлхийн цомын хошой алтан медальтай жүдоч юм байна.