"World Masters" тэмцээний эрэгтэйчүүдийн 60кг-д Г.Болдбаатар гавьяат хүрэл медалийн болзол хангалаа.
Хүрэл медалийн төлөө торгуулийн барилдаанд Д.Амартүвшинг цэвэр ялсан Гүржийн Папинашвилитэй барилдлаа.
Челябинскийн дэлхийн аваргын хүрэл медальт Папинашвилиг Г.Болдбаатар дэлхийн шилдгүүдийн татамид хоёр дахиа яллаа.
Папинашвили юүко үнэлгээгээр барилдааныг хошуучилж явсан ч сүүлийн минутад отгон дэлхийн аварга маань маш хариуцлагатай барилдаж вазари үнэлгээ авч улмаар даралтанд оруулж 4:52 секундэд буулган авлаа.
2013 онд Тюмений "Мастерс"-аас мөнгөн медаль хүртэж байсан бол ийнхүү хүрэл медалиар ижилсүүллээ.