Ашигт малтмалын газрын мэдээлснээр Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 833.2 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал үйлдвэрлэсэн байна. Энэ нь 2014 онд 10.2 сая тонн үйлдвэрлэсэнтэй харьцуулахад 10 хувьд нь ч хүрэхгүй байгаа нь төмрийн хүдрийн үйлдвэрлэл буурч байгааг харуулж байгаа ажээ.
Гэхдээ үүнд улирлын чанартай нөлөөлөл мөн төмрийн хүдрийн үнэ ханшийн уналт нөлөөлж байгааг шинжээчид онцолж байгаа юм. Харин энэ хугацаанд нийт 1.5 сая тонн төмрийн хүдрийг БНХАУ-д 81.3 сая ам.доллараар экспортлосон байна. Өөрөөр хэлбэл төмрийн хүдэр нь Монгол Улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний эхний тавдугаарт зэс, нүүрс, алт, боловсруулаагүй газрын тосны дараа орж байгаа юм.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт экспортын зургаан хувийг төмрийн хүдрийн экспортын орлого бүрдүүлжээ. 2014 онд 10.2 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэсэн бол үүнээс 6.3 сая тонныг экспортолж, 446.3 сая ам.долларын орлого олж байсан байна. Төмрийн хүдрийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл бий болсноор үнэ ханш нь 2012 оны дээд түвшнээс бараг гурав дахин буураад байгаа аж.
Гэхдээ дөрөвдүгээр сарын эхээр сүүлийн бараг 10 жилийн доод цэгтээ хүрээд байсан ханш доод цэгээс эргэн 28.8 хувиар сэргэж тогтоод байна. “Bloomberg Intelligence”-ийн түүхий эдийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар төмрийн хүдрийн үнэ ханшийг өсөх төлөвт таамаглаж байгаа боловч өсөлтийн хувь хэмжээг тийм ч өөдрөгөөр харахгүй байгаа юм.
Одоогийн байдлаар БНХАУ-ын Чиндао боомтод 59 ам.долларт хэлбэлзэж байгаа төмрийн хүдрийн ханшийг оны эцэст 62.5 ам.доллар, 2017 оноос 70 ам.доллараас дээш байхаар таамаглаж байна. -