Өнөөдөр өглөө 06.00 цагаас эхлэн Зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч, мөнгө хураагчид ажил хаяжээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Цахилгаан тээвэр 1, 3 болон Цахилгаан тээвэр компаниудыг нэгтгэн, Зорчигч тээврийн нэгтгэлийг байгуулсан юм. Энэ нь орон нутгийн өмчит ААТҮГ гэдэг статустай болсон юм.
Энэ нэгтгэлд 301 нийтийн тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс 250-ыг нь өдөр тутам хөдөлгөөнд оролцуулдаг аж. Энэ нь нийслэлд үйлчилгээнд гардаг нийт тээврийн хэрэгслийн 25 хувь юм.
Өнөө өглөөнөөс ажил хаялт эхэлсэн тул Нийслэлийн тээврийн газраас зохицуулалт хийж, бусад компаниудын автобусыг Зорчигч тээврийн нэгтгэлийн маршрутаар зорчуулж эхэлсэн байна. Учир нь гэр хорооллын иргэдэд автобус үйлчилгээ хүрэлцэхгүй байна гэсэн гомдол олноор иржээ.
Өнөө өглөө эхэлсэн ажил хаялтыг Зорчигч тээврийн нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байна. Тэд ажил олгогч талтай Хамтын гэрээ байгуулан, Гурван талт тарифын хэлэлцээ хийхийг хүсч байгаа юм.