2015 оны тавдугаар сарын 24-ний өдөр 4 дүгээр цахилгаан станцад гал гарсны улмаас өглөөний 08 цаг 20 минутаас эхлэн нийслэлд цахилгаан тасарсан.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллаа. Энэ үеэр 170 гэрлэн дохио бүгд унтарсан бөгөөд үүний дотроос нилээд ачаалалтай байсан нь 8 цаг 20 минутаас 9 цаг 40 минутын хооронд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу дахь замуудын гэрлэн дохио тасарсны улмаас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ихээхэн бухимдал түгжрэлийг бий болгосон.
Үүнийг зохицуулахын тулд 87 цэг, уулзварт Замын цагдаагийн газрын алба хаагч нар 1 - 4 цагийн биет зохицуулалтыг тасралтгүй хийж гүйцэтгэн замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллалаа.
Өчигдрийн байдлаар хамгийн сүүлийн гэрлэн дохионы цахилгаан 15 цаг 20 минутад ирж хэвийн ажилд орсон.
Гэрлэн дохио тасарны улмаас
- Намъянжугийн гудамж,
- Сансарын түнел хүртэлх зам,
- 100 айлаас Доржийн гудамж,
- 100 айлаас хойшоо Цагдаагийн гудамж,
- 7 буудал, Хайлааст, Чингэлтэй, Гэсэр сүмийн уулзвараас 1 дүгээр хорооллын арын зам хүртэлх замууд ачаалалтай байв.