Чөлөөт бөхийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Залуучуудын анхдугаар олимпийн аварга, өсвөр болон залуучуудын УАШТ-д дөрвөн удаагийн аварга “баавгай” нэрээрээ танигдсан Баатарзоригийн Батцэцэг өвдгөндөө хүнд гэмтэл авсны улмаас цэл залуухнаараа их спортоо орхиж байна.
Түүний өвдөгний урд чагтан холбоос тасарсан тул 2012 онд мэс засал хийлгэж, хоёр төмөр хадаас хадуулсан байсныг УБ Сонгдо эмнэлгийн Ортопед, үе мөчний мэс заслын багийн эмч нар энэ сарын 21-нд амжилттай авлаа. Ингэснээр дараагийн шатны оношлогоо, эмчилгээнд орох боломж бүрдэж байгаа аж. Энэхүү нарийн түвэгтэй мэс заслыг УБ Сонгдо эмнэлгийнхэн үнэ төлбөргүй хийж, залуу тамирчинд дэмжлэг үзүүллээ. Б.Батцэцэг энэ мэс заслыг хийлгээд маргааш нь эмнэлгээс гарчээ.
Б.Батцэцэгийн хагалгааг хийсэн ортопед мэс засалч Б. Наринтарагаас энэ мэс засал болон тамирчны биеийн байдлын талаар тодруулахад “Батцэцэг маань манай эмнэлэгт баруун өвдөг, ялангуяа мэс заслын хуучин сорви орчимд нь нэлээд хөндүүртэй, хавагнасан, доголсон байдалтай ирсэн. Мэс заслаас хойш зовиур нь аажмаар нэмэгдсээр сүүлийн жилд улам ихэссэн юм билээ.
Бид эхний ээлжийн шинжилгээ болох рентген зургаар урьд нь мэс засал хийлгэхдээ хадуулж байсан хоёр ширхэг төмөр хадаастай болохыг тогтоосон. Ийм төмөр хадаастай хүнийг шууд MRI шинжилгээнд оруулж болохгүй заалттай байдаг тул нэгэнт ямар нэгэн үүрэггүй, хоёр жилийн өмнө тавьсан хадаасыг авахаар шийдсэн.
Ингээд тамирчин маань өнгөрсөн Пүрэв гаригт ирж мэс ажилбарт орж, эмчилгээ амжилттай болсон. Хагалгааны дараагийн өдрөөс Батцэцэг хөл дээрээ босож яваад эхэлсэн.
-Одоо түүнд ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай вэ?
-Дараагийн шатанд шарх эдгэрч, хаван буусан хойно нь MRI оношлогоо хийлгэх шаардлагатай. Ингэснээр өвдөгний гэмтэл одоо ямар түвшинд байгааг нарийвчлан тогтоож дараагийн ээлжийн мэс засал хэрхэн, хаана хийхийг шийдэх юм гэлээ.
Залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэг, Би тавдугаар сарын 11-нд хэвлэлийн бага хурал хийснээс хойш маш олон хүн надтай, Мөнхбаяр багш, сэтгүүлч Гансаруул эгч болон надад тусалж дэмждэг хүмүүстэй холбогдож эхэлсэн. Эдгээрийн нэг нь УБ Сонгдо эмнэлэг байсан ба үе мөчний мэс заслын эмчдээ үзүүлэх санал тавьсан. Тусалъя дэмжье гэсэн болохоор би дуртайяа ирж үзүүлсэн.
Б.Наринтара, М.Тэмүүлэн эмч нар маань рентген зураг, 2012 онд Сонгдо эмнэлэгт гэмтлийн дараахан хийлгэж байсан MRI зураг зэргийг харьцуулан үзээд дахин MRI оношлогоо хийлгэх шаардлагатай. Гэхдээ төмөртэй учраас болохгүй юм байна. Эхний ээлжинд хадаасаа авахуулах хэрэгтэй, энэхүү мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгье гэсэн.
Өчигдөр мэс засалдаа орсон, одоо бага зэрэг хөндүүртэй байгаа ч босож явж болж байна. Мэс засал амжилттай болсонд баяртай байна. 14 хоногийн дараа MRI оношлогоо хийлгэж дараагийн шатны эмчилгээгээ тодорхойлуулна гэж хэлээд, УБ Сонгдо эмнэлгийн үе мөчний мэс заслын эмч Наринтара, Тэмүүлэн, Золбоо эмч нартаа баярласнаа уламжлав.
Залуу тамирчин Б.Батцэцэгт туслах аян өрнөж байгаа бөгөөд та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 9915-9137, 9913-0850 утсаар холбогдоно уу.
Сайхан сэтгэлийн хандиваа өргөх бол Б.Батцэцэг-ийн:
- ХААН банкны 5749529185,
- Хас банкны 5001381490,
- Төрийн банкны 312500546579 тоот дансанд хандив өргөх боломжтой.