Өнгөрөгч долоо хоногийн байдлаар нийслэлийн долоон дүүрэг, 17 аймагт улаанбурхан өвчний 7405 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.
Лабораторийн шинжилгээгээр 508 хүн, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагдсан тухай ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Нийслэл хотод тавдугаар сарын 21-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 122462 хүүхэд хамрагдаад байгаа бөгөөд дархлаажуулалтанд хамрагдах ёстой хүүхдүүдийн 78,6 хамрагдсан гэсэн явцын мэдээ гараад байна. Дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр дуусна.
Улаанбурхан өвчний дэлдэлт буурахгүй байгаа тул зургаадугаар сарын 1-ний өдөр хүүхдүүдийг гадуур авч гарахгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс эцэг, эхчүүдэд анхааруулж байна.