Польш улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат өчигдөр /05.24/ амжилттай явагдаж өнгөрлөө.
Тус улсын сонгуулийн ерөнхий хорооноос мэдэээлж буйгаар “Хууль ба шударга ёс” намаас нэр дэвшигч Анжей Дуда сонгогчдын 53 хувийн саналыг авч Польш улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Харин түүний өрсөлдөгч, одоогийн Ерөнхийлөгч Бронислав Коморовский 47 хувийн санал авч ялагдал хүлээлээ.
"Нөхөдөө энэ удаад болсонгүй. Энэ бол сонгогчдын шийдвэр байлаа. Ардчилал гэдэг бол зөвхөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх бус харин түүнийг хүндэтгэх явдал юм. Анжей Дудуд баяр хүргэе" хэмээн одоогийн Ерөнхийлөгч Коморовский өрсөлдөгчдөө баяр хүргэхийн сацуу амжилттай ажиллахыг хүсчээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ирц 56.1 хувьтай байсан юм.
Эх сурвалж: ВВС