Энэтхэгийнт өмнөд нутгийн Андхра-Прадеш мужид хэт халуун болсны улмаас өнгөрсөн дөрвөн өдрийн дотор 500 хүн амиа алдсан тухай "Times of India" сонинд мэдээлж байна.
Тус мужийн Мачилипатнам, Туни хотуудад хэд хоногийн турш Цельсийн +47 градус хүртэл халсны улмаас маш олон хүн наранд цохиулжээ.
Энэтхэгийн цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар ойрын хэдэн өдрүүдэд цаг агаар бас халуун байхыг анхааруулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан мужийн захирагч ус ихээр ууж, гэрээсээ гарахгүй байхыг ард иргэдэд хандан анхааруулжээ.
Ийм халуун цаг агаар хаврын энэ улиралд Энэтхэгийн ихэнх нутгийг хамардаг аж. Хамгийн хуурай, халуун өдрүүд дөрөв, тавдугаар саруудад болдог байна.
Эх сурвалж: The Times of India