Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах хоёрдугаар шатны арга хэмжээ өчигдөр боллоо.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орж ирж буй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан Уг гэрээний дагуу 125-165 морины хүчин чадалтай 132 трактор, 90 чиргүүл, үр тарианы 48 комбайн оруулж ирэх бөгөөд одоогоор 40 гаруй тракторыг тариаланчид хөнгөлөлтэй зээлээр буюу жилийн хоёр хувийн хүүтэйгээр өгч эхлээд байна.
Энэхүү техник, тоног төхөөрөмж худалдан авах төсөл хэрэгжсэнээр манай орны тариалангийн салбарын түвшинг тогтворжих, тариаланчдийн техник хангамжийг нэмэгдүүлэх сайн талтай юм.
Мөн 15 мянган га талбайд үр тариа хураах, 28 мянган га-д уринш боловсруулах, тариалалт хийх зүтгэх хүчний техник нэмэгдэх юм. Түүнчлэн хураалтын техникийн хүчин чадал одоогийнхоос тав, зүтгэх хүчний техник найман хувиар тус тус өснө гэсэн тооцоог гаргажээ.
Урд хөршийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орж ирж байгаа техникийг авахыг хүссэн аж ахуй нэгж эхний ээлжинд 20 хувийн урьдчилгаа төлнө. Харин үлдсэн төлбөрийг таван жилийн хугацаанд жилийн хоёр хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх учиртай.