УИХ-ын АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонсч, өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан дэд ажлын хэсгүүдийн ажлын явц, мэдээллүүдтэй танилцан гишүүд санал бодлоо илэрхийлжээ.
Ерөнхий сайд УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Дубайд хийсэн айлчлалынхаа талаар тодорхой мэдээлэл өгсөн. Дубайд зурсан төлөвлөгөөг үндсэн таван чиглэлээр хийсэн байна.
Нэгдүгээрт, Хайлшийн роялти болох хоёр хувийг Рио Тинто авдаг байсныг зогсоолоо.
Хоёрдугаарт, Татварын ерөнхий газраас тогтоосон татварын торгуулийн 30 сая ам.долларыг Оюутолгой төлөх шийдвэр гаргасан байна.
Гуравдугаарт, борлуулалтын орлогын таван хувийг Монгол Улсын Засгийн газарт өгөхөөр боллоо. Өмнө хийсэн бүх борлуулалтын орлогоо ирээдүйд хийх ажлын таван хувьтай нийлүүлж өгөхөөр ярилцсан.
Дөрөвдүгээрт, менежментийн зургаан хувийн асуудал байгаа. Үүнийг далд уурхайд гурван хувь болгон өөрчилсөн. Энэ талаар хоёр тал бүрэн ойлголцлоо.
Тавдугаарт, Цахилгааны эх үүсвэрийг Монгол Улсаас авах талаар мөн хоёр тал ярилцаад бүрэн ойлголцсон гэсэн тайлбар өгсөн. Тавантолгойд эрчим хүчний цахилгаан станц байгуулах ажлыг түргэвчлэх шаардлагатай байгаа. Энэ ажлыг М.Энхсайхан сайдад даалгасан гэж Ерөнхий сайд албан ёсоор хэлсэн. Хэлэлцээрийн үеэр мөн хөрөнгө оруулалтын сан байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Гадаадын хэвлэлүүд айлчлалыг “ихээхэн ашигтай, үр дүнтэй боллоо” гэж дүгнэн бичжээ.
Б.Гарамгайбаатар: Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлыг Ардын нам өөрийнхөө нэр дээр авч, уг асуудлыг тавьж байгаа нь сонгуулийн нэг шоу гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна.
Айлчлалын үеэр Арабын томоохон компаниудтай хэлэлцээр хийсний үр дүнд Монголоос нэг сая орчим толгой малыг махны чиглэлийн бүтээгдэхүүн болгон гаргахаар зарчмын хувьд тохирсон байна. Арабууд "Халал" хэмээх мах удаан хугацаагаар хадгалах шинэлэг технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэ төслөө Шинэ зеландид хэрэгжүүлээд байгаа. Монголд хэрэгжүүлэх санал тавьсан байна.
Монгол Улс эхний ээлжинд нэг сая толгой малын мах савлан экспортлох шаардлагатай байгаа. Улсын хэмжээнд нийт 60 сая толгой мал тоологдож байгаа тул цаашид 10 сая хүртэл толгой малын махыг энэ технологиор савлаж экспортлохоор төлөвлөж байгаа гэдгийг Ерөнхий сайд танилцуулсан. Бүлгийн гишүүд энэ асуудалтай уялдуулан махны экспортын стандартын асуудлыг нэг төвшинд авчрах талаар санал бодлоо илэрхийллээ.
Ерөнхий сайдын айлчлал Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалтай давхцсан. Японы талаас энэ айлчлалд нэлээд ач холбогдол өгч, хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан талаар уг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт мэдээлсэн.
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаар мэдээлэл өгч, нисэх буудлыг түшиглэн казино байгуулах, офшор буюу чөлөөт бүс байгуулах талаар саналаа хэллээ. Бүлгийн гишүүд энэ талаар харилцан санал солилцож, Дубайн нисэх онгоцны буудал дээр байдаг шиг тийм чөлөөт бүсийг Монголд байгуулвал илүү үр ашигтай байж болохыг онцолсон юм.
Дубайн чөлөөт бүст зочилдог нийт жуулчдын 60-70 хувь нь хятад хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр тийшээ 6-8 цаг нисч, чөлөөт бүст очиж байхаар 1 цаг 30 минутын дотор Монголд орж ирээд, хөшгийн хөндий дэх чөлөөт бүст үйл ажиллагаагаа явуулаад гарч болох юм. Чөлөөт бүс байгуулдаг хэдхэн компани байдаг юм байна. Тэдгээр компанид санал тавьж, нэгийг нь сонгон авч энэ асуудлыг шийдэх нь оновчтой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ.
Бүлгийн хуралдаанаар мөн Солонгос улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар, хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн асуудлыг Монгол Улсын Засгийн газар шинэ төвшинд гаргах талаар гишүүд санал солилцож, Гадаад хэргийн яаманд тодорхой чиглэл өгөхөөр шийдвэрлэлээ.
Эдгээрээс гадна гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Эдгээр дэд ажлын хэсэг тус бүртээ бодлого гаргахаар ажиллаж байгаа. Нэгдүгээрт, Хүнд аж үйлдвэрийн бодлогын баримт бичиг, хоёрдугаарт, Хот төлөвлөлтийн бодлогын баримт бичиг, гуравдугаарт, Хөдөөгийн хөгжлийн талаар бодлогын баримт бичиг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байгаа.
Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлыг бүлгийн хурлаар мөн ярилцлаа. Өнгөрсөн баасан гарагт Ардын намын зарим гишүүд Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлыг хэвлэл мэдээллээр ярьж байсан.
Үнэн хэрэгтээ тус нам Б.Бат-Амгалан гэдэг хүний гаргасан санаачилгыг өөрийнхөө намын нэрээр хөөцөлдөж байна гэсэн албан ёсны мэдээллийг бид авсан. Б.Бат-Амгалангийн хувьд маш олон жил энэ асуудлыг хөөцөлдөж байгаа юм байна. Түүний бэлдсэн бичиг баримтыг Ардын нам өөрийнхөө нэр дээр авч уг асуудлыг тавьж байгаа нь сонгуулийн нэг шоу гэж Ардчилсан намын бүлгийнхэн үзэж байна гэлээ.