Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк хамтран Азийн дэд бүтцийг санхүүжүүлэх зорилгоор 110 тэрбум ам.доллар зарцуулахаар болсныг мэдэгдлээ. Гэхдээ энэхүү мөнгийг “инновацилаг” төслүүдэд зориулахаар шийдсэнээ тэрбээр мөн хэлсэн юм. Хүн амын хөгшрөлт, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт зэрэг ирээдүйд Азид тулгарч болзошгүй бэрхшээлүүдийг даван гарахын тулд шинэчлэл зайлшгүй хэрэгтэй гэж Абэ үзэж байна.
"Шинэлэг бай. Би үүнийг л та бүхэнд өнөө орой хэлэхийг хүсч байна" хэмээн Шинзо Абэ Никкей болон Японы Эдийн Засгийн Судалгааны Төвөөс зохион байгуулсан Азийн хөгжлийн ирээдүйн асуудлаарх 21-р олон улсын бага хурлын үеэр хэлэв.
Абэ өнөөдөр Азийн мөн чанар "залуу" хүн амтайд оршиж байгааг онцлон хэлэхдээ "Oдоогоос 30 жилийн дараа Азийн ихэнх улсын хүн амын 20-оос дээш хувийг 60-аас дээш насныхан эзлэх болно. Үүний зэрэгцээ ирэх жилүүдэд гурван тэрбум хүний амьжиргааны түвшин дээшлэх болно тэр хэрээр 2040 онд Азийн эрчим хүчний хэрэглээ одоогийнхоос 60 гаруй хувиар нэмэгдэх хандлагтай байна" хэмээн анхаарууллаа.
Тэрбээр үүнд Япон улс тусалж чадна гэж хэлээд, "Хэрвээ АНУ, Хятад болон Энэтхэг улс Японы нүүрсийг өндөр температурт шатаадаг төхөөрөмжийг ашиглавал хүлэмжийн хийн ялгаралтыг жилд 1.5 тэрбум тонноор буруулах боломжтой" гэв.
Бангкокийн зочид буудлууд Японы LED гэрлийг ашиглах болсноор тогны зардлыг 90 хувиар, мөн эргэх хувиргагч төрлийн агааржуулагч хэрэглэх болсноор агааржуулалтын зардлыг 40 хувиар бууруулсан гэж тэрээр нэмж хэлжээ.
Абэ Японы ноу-хау болон технологийг түгээхийн тулд АСЕАН-ий орнуудад эрүүл мэндийн салбарт 8000, эрчим хүчний салбарт 5000 залуусыг сургах ажил хэрэгжүүлэхийг санал болголоо. Уг сургалт ирэх таван жилийн хугацаанд хэрэгжих аж.
Япон улс "шинэлэг дэд бүтэц" бодлогыг хэрэгжүүлэхийг зорих бөгөөд үүнд найдвартай өндөр хурдны төмөр замын систем, орчин үеийн ус цэвэршүүлэх систем зэрэг зорилтууд багтах юм. Абэ "Инновацийг Азийн өнцөг булан бүрт хүргэхийн тулд хямд, чанаргүй арга хэрэглэхээс татгалзах болно" гэж хэлээд шинэ санхүүжүүлэлтийн аргыг танилцууллаа.
Эхний арга нь Японы засгийн газрын санхүүжилтийг хариуцдаг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банк богино хугацааны ашгийн эрсдэлийг үүрэх болно. Энэ нь баталгаа хүсэх гадаадын засгийн газруудын ажлыг хөнгөвчлөх аж. Абэ хэлэхдээ "Өнөөг хүртэл хүлээн авагч засгийн газрын төлбөрийн баталгааг маш их хүсдэг байсан" гэлээ.
Дараагийн арга нь Японы засгийн газрын хөгжлийн тусламжийг зохицуулдаг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг АХБ-тай хамтран хувийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих шинэ санг байгуулна. Тус сан зээл олгохоос гадна хувьцаанд хөрөнгө оруулах аж. "АХБ-ны хувийн хэвшилд зарцуулах хөрөнгийн хэмжээ одоогийн бололцооноос нь гурав дахин нэмэгдэх болно" гэж Абэ хэллээ.
Япон улс АХБ-тай хамтран таван жилийн хугацаанд нийтдээ 110 тэрбум ам.долларын санхүүжүүлэлтийг инновацийн дэд бүтцэд хийх юм байна.
Абэ "Япон улс ажил хийхдээ чанарыг баримталдаг" гэв.