Монголын мэдээллийн технологийн хамгийн том үзэсгэлэн "ICT Expo" ес дэх жилдээ амжилттай зохиогдож өндөрлөлөө. Олон улсын цахилгаан холбооны байгууллага үүсгэн байгуулагдсаны 150 жил, Монгол улсад мэдээлэл, харилцаа холбоо үүсэж хөгжсөний 94 жилийн ойтой давхацсан үзэсгэлэнд компаниуд өөрсдийн олон сонирхолтой бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэн харуулсан юм.
Mobicom корпораци тун удахгүй нэвтрүүлэх 4G LTE сүлжээг танилцуулж, ШУТИС-ын багш, оюутнууд хамтран бүтээсэн "Хүүхдээ хаана явааг мэдэх" аппликейшн, Ametros Technology компанийн DOBU гэрийн автоматжуулах систем, Mongol ID компанийн MINUMAP гээд дурдаад байвал дуусахгүй урт жагсаалт гарна.
IT Zone компанийн оруулж ирсэн "Хүн тоолох" системийн тооцоогоор өнгөрсөн таван өдрийн хугацаанд 30,000 орчим хүн үзэсгэлэнг ирж сонирхжээ.
Урьд жилүүдтэй харьцуулахад хамаагүй өндөр гарсан энэ тооноос үзэхэд мэдээллийн технологийн хөгжил ямар хурдацтай байгаа, Монголчууд бид энэ салбарыг ямар их сонирхдог болсон зэрэг нь харагдана.