Сүүлийн гурван жилд 518.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 14.8 мянган жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд олгосон байна.
Тухайлбал Засгийн газрын бонд, “Чингис бонд”-ын эх үүсвэрээс арьс шир, ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 108 төсөлд 178.2 тэрбум төгрөгийн зээл олгосноос 91.7 хувь нь хэвийн хэрэгжиж байсан байна.
Харин 2012-2014 онд Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сангаас 1572 төсөлд 241.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 12 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 56 төсөл зээлээ аваад зориулалтын бус үйл ажиллагаанд зарцуулсан, үйл ажиллагаа явуулаагүй байсан нь Аж үйлдвэрийн яамнаас явуулсан мониторингийн судалдгаагаар тогтоогджээ.
Мониторингод хамрагдсан 10 төсөл тутмын нэг нь зөрчилтэй байсан байна. Харин зээлээ аваад бизнесийн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа аж ахуйн нэгжүүд орлогоо 20-30 хувиар нэмэгдүүлж чаджээ.