Чили, Хятад улсууд цаашид хоёр орны хоорондын худалдааны төлбөр тооцоог юаниар хийх тухай санамж бичигт өчигдөр /05.25/ гарын үсэг зуржээ. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцяний Чили улсын нийслэл Сантьяго хотод хийсэн айлчлалын талууд санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Хоёр орны хоорондын худалдааны төлбөрийг юаниар хийх нь гүйлгээний зардлаас гадна санхүүгийн үйлчилгээний нийт зардлыг бууруулдаг зэрэг маш олон давуу талтай хэмээн Чилийн Төв банкны мэргэжилтнүүд мэдээлж байна.
Ийм гэрээг Хятад улс Австрали, Их Британи, Герман, Канад зэрэг олон оронтой байгуулаад байгаа юм.
Чили улс нь Өмнөд Америк болон Хятад улсуудын худалдаан гол түншүүдийн нэг бөгөөд хоёр талын худалдааны хэмжээний эргэлт жилд 34 тэрбум ам.долларт хүрдэг байна.
2009 оноос хойш, хил дамнан юаниар төлбөр тооцоо хийх ажил шат дараатай явагдсаар байгаа. Түүнчлэн Хятадын эрх баригчид юанийг олон улсын валют болгох явдлыг ажлыг тогтвортой явуулж байгаа юм.
Эх сурвалж: РИА Новости