Оюутолгойн далд уурхайг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар зургаа орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх болсон. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар СЭЗС-ийн захирал Д.Батжаргал, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Алтанцэцэг, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми нарын байр суурийг сонирхлоо.
Б.Лакшми: ШУУД ОРЖ ИРЭХ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ АЖЛЫН БАЙР ӨСӨХ НЬ ЧУХАЛ
-Бид шууд орж ирэх мөнгөн дүнд хэт анхаарлаа хандуулж байна.
Үүний цаана ажлын байр, худалдан авалт зэрэг аж ахуйн нэгж, хүмүүст нөлөөлөх эерэг нөлөөлөл байгааг анзаарах хэрэгтэй.
Энэ нь эдийн засагт илүү эерэг байдлыг үүсгэнэ шүү дээ. Түүнээс гадна олон улсын төвшинд сайн мэдээ болж байгаа юм.
Д.Батжаргал: ЭРТ ХИЙХ ЁСТОЙ БАЙСАН
-Эдийн засагт маш сайнаар нөлөөлнө. Аль болох эрт хийх ёстой байсан хэдий ч оройтсон.
Оюутолгой төслийн далд уурхай ажиллаж эхэлснээр олон аж ахуйн нэгжийг ажилтай болгоно. Энэ нь ажлын байрыг нэмэгдүүлнэ.
Үүнийг эдийн засагт үржүүлэх үр нөлөө гэж байгаа юм. Ингэснээр бусад бүх салбарыг дээш нь татдаг.
Б.Алтанцэцэг: МАШ САЙН МЭДЭЭ
-Одоогоор маш сайн мэдээ. Учир нь гэрээ хийснээр хөрөнгө оруулалт орж ирнэ.
Валютын урсгал наашилж байна гэдэг хүлээлт бизнесийнхэнд байгаа. Энэ нь зогсонги байсан ажил явах боломж бүрдэж байна гэх итгэл төрүүлж байна.
Түүнээс гадна хүмүүсийн гаргах шийдвэрт ч эерэгээр нөлөөлнө гэж харж байна.
Д.Оюунчимэг