Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзолт уралдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд байгуулагдсан 51 ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдийн цэвэрлэгээ тохижилтод хяналт тавьж эхэллээ.
Эхний ээлжинд аж ахуйн нэгжүүдэд тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээгээ сайжруулах хугацаат үүрэг өгч, хэрэгжилтийг 14 хоног тутам шалгаж тохижилтыг нь үнэлсэн наалт нааж байгаа юм.
Хангалттай гэсэн үнэлгээ бүхий наалт нь "Баярлалаа" гэсэн бичигтэй инээмсэглэж буй хүний дүрс бүхий тохижилт сайтай цэмцгэр байгууллага гэсэн тодотголтой юм.
Харин хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүдэд “гахай”-ны дүрс бүхий тохижилт муутай бохир байгууллага гэсэн наалт наана.
Хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүд орчноо цэвэрлэж гаргасан зөрчлөө арилгасан тохиолдолд хангалттай гэсэн үнэлгээ авах боломжтой.