Монголбанк оны эхний улирлын төлбөрийн тэнцлийн эцсийн гүйцэтгэлийг танилцууллаа. Эцсийн гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 271.1 сая ам.долларын алдагдалтай гарсан нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн бага дүн боллоо.
Монгол Улсад орох гадаадын хөрөнгө оруулалтын урсгал саарсан ч импорт өндөр хувиар буурсан нь алдагдал бага гарахад нөлөөлсөн болохыг тайлангаас харж болохоор байна. Энэ оны эхний улиралд Монгол Улс гадаадаас 626.9 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн худалдан авч, олон улсын тээврийн үйлчилгээний төлбөрт 105.3 сая ам.доллар төлсөн нь өмнөх онуудаас буурчээ.
Харин орлогын данс 2015 оны эхний улиралд 239.8 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх хоёр жилийн дүнгээс өссөн болохыг Монголбанкнаас мэдээллээ. Харин хөрөнгө, санхүүгийн дансны алдагдал 126.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс өссөн нь гадаадын хөрөнгө оруулалтын дотогшлох урсгалтай шууд холбогдож байна.
Тухайлбал оны эхний улиралд Монгол Улсын хөрөнгө оруулалтын урсгал гадагшаа чиглэлтэй байгаа бол өмнөх хоёр жилд тус бүр 283.5-843.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байсан байна. Үүний зэрэгцээ олон улсаас татах худалдааны зээл зэрэг бусад санхүүгийн эх үүсвэрүүд ч хумигдсан болохыг тайланд тусгажээ.
Тайлант хугацааны байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн өөрчлөлт оны эхнээс 19.7 хувиар буюу 326 сая ам.доллараар багассан болохыг Төв банкнаас мэдээллээ.