УИХ-ын дарга З.Энхболд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн хэлцлийг сайн болсон гэж дүгнэж байна. Манай сонин энэ талаарх түүний байр суурийг сонирхсон юм.
-Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлаар Монгол улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай нэгдсэн ойлголцолд хүрлээ. Гэхдээ энэ асуудалд УИХ ямар үүднээс хандах бол гэсэн бага зэргийн болгоомжлол байх шиг.
Засгийн газрын зүгээс УИХ-д энэ талаар мэдээлэл хийсэн. Бараг хоёр жилийн хугацаанд зогсонги байдалд ороод байсан уг асуудлыг шийдвэрлэхээр ажилласан багийг УИХ-ын гишүүдийн олонх сайн ажилласан гэж үзэж байна.
Аливаа хэлцэлд үргэлж хоёр талаас хандах ёстой байдаг. Үргэлж нэг талын мөрөөдлийн жагсаалтыг биелүүлэх боломжгүй. Нэгэнт татварын орлого, уурхайд ажиллах Монгол ажилчдын хувь хэмжээ зэрэг олон зүйлийг тусгасан Хөрөнгө оруулалтын гэрээг хөндөөгүй учраас УИХ- ын гишүүдийн олонх дэмжиж байна гэж би бодож байна.
-Таны хувьд Оюутолгойн бүтээн байгуулалтыг урагшлуулах төдийгүй хамгийн гол нь Монголд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах улс төрийн ойлголцол одоо бүрдсэн гэж бодож байна уу?
Зургаан тэрбум ам.долларын Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан нь хөрөнгө оруулагчдад хүчтэй эерэг дохио болно. Монгол улс хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэдэг үүднээс нь хараад үзвэл маш сайн эерэг дохио өгч байна.
Монгол Улсын хувьд Оюутолгойн уурхайд анхлан мөнгөн хэлбэрээр хөрөнгө оруулаагүй ч хэд хэдэн татварын хэлбэрээр 1.3 тэрбум ам.доллар аваад байгаа. Энэ бол Монгол Улсад орж ирж буй ашиг юм. Рио тинто ч бас ашигтай ажиллана. Ер нь харилцан ашигтай байж л урагш хөдөлнө.