Хэрвээ хүлээн авч буй мэдээллийн хэмжээ их бол тархи зүгээр л санахаа больчихдог
Миний танил хүүхдээ хэлний курст өгсөн байна. Хүүхэд нь найман настай, хэл сурахдаа дуртай. Түүний хөрш нь хүүхдээ бас тэр сургалтын төвд явуулж. Хүүхэд нь дөрвөн настай. Гадаад хэл дээр дуу дуулах дуртай ч бусдаар бол ахиц гарсангүй. Эцэг эх нь харин түүнийг улам илүү шахахаар төлөвлөөд байна.
Энэ бол зүгээр байгалийн л өгөгдлийн асуудал. Чадахгүй бол чадахгүй. Заримдаа гоц хүүхдүүд тааралддаг ч дөрвөн настай хүүхдийн тархи найман настай хүүхдийн тархи шиг ачаалал дааж чадахгүй. Тиймээс судлаачид ихэнх хүүхэд долоон настайдаа л сургуульд сурахад бэлэн болдог гэж үздэг. Дөрөвтэй хүүхэд нэг зүйл дээр удаан төвлөрч чаддаггүй. Тэдэнд богино хугацаатай, тоглоомон дээр суурилсан хичээл хэрэгтэй. Харин эцэг эхчүүд бүх зүйл тохирсон цаг хугацаатай гэдгийг ойлгох хэрэгтэй.
Томчуудын хувьд асуудал бас л төстэй. Томчууд өөрсдийнхөө бие махбодь, тархийг бүрэн хөгжсөн гэсэн хатуу итгэлтэй учраас бүхий л ачааллыг даах ёстой гэж боддог. Хэд хэдэн ажил, нэмэлт хичээл, тоо томшгүй найз нарын уулзалт, шинэ төслүүд гээд л “ажил хэрэг нь уулнаас буух цасан нуранги мэт” өсөх ёстой. Зарим нэг ачааллаа даахгүй байх вий гэхээс үхтэлээ айна.
Нэг ажлаа алдвал мөнгө багатай болж цаашлаад бүр дампуурч болно. Нэг арга хэмжээнээс хоцроход л хүмүүс чамайг мартаж, дахиж юманд урихаа больж найз нөхөдгүй хоцорно. Ядуурах, ганцаардал хоёр бол хүмүүсийг амьдралынхаа хэмийг хурдлуулахад хүргэдэг чухал хүчин зүйлс.
Биднийг тойрон буй тодорхойгүй байдал нь биднийг суусан газар бүрээсээ шороо атгаад явахыг шаарддаг. Хэрвээ энэ ажлаас халчихвал яах вэ, энэ компани хаагдчихвал яана, энэ захиалагч явчихвал хэрхэх вэ гээд л. Олон ажил, олон найз нөхөдтэй болж, асуудал гарвал юу ч үгүй үлдэхгүйг хичээнэ. Үр дүнд нь амьдралын хэмнэл хурдассаар.
Нэг ажлаа алдвал мөнгө багатай болж цаашлаад бүр дампуурч болно. Нэг арга хэмжээнээс хоцроход л хүмүүс чамайг мартаж, дахиж юманд урихаа больж найз нөхөдгүй хоцорно.
Гурван жилийн өмнөөс англи хэлэнд нэг үгсийн хураангуй гарсан нь “оны үг” санал асуулгаар хоёрдугаар байранд оржээ. Англиар уг хураангуйг FOMO гэх бөгөөд задаргаа нь ”fear of missing out” буюу ямар нэг чухал зүйлээс хоцрохвий гэх айдас гэж орчуулж болно. Энэхүү айдсыг судлаачид юун түрүүнд олон нийтийн сүлжээтэй холбож үздэг.
Сүлжээний найзуудынхаа статус, үйл явдлуудыг уншаад байхаар хэрэглэгчид таагүй мэдрэмж төрж эхэлдэг. Түүнд эргэн тойрных нь хүн бүр маш сонирхолтой, баялаг амьдралаар амьдарч өөрөө болохоор үргэлж бусдаас хоцорч буй мэт санагдана. Хүмүүс амьдралынхаа зөвхөн гоё сайхан хэсгийг л бусадтай хуваалцдаг гэдгийг мэддэг хүмүүст хүртэл айдас төрөх нь бий.
Тэглээ ч гэсэн өөрийнх нь амьдрал бусдынхтай адил сайхан байгаасай гэж хүснэ. Тэгэхийн тулд өрсөлдөгч нараа адилхан л сайхан үйл явдлаар гайхуулах хэрэгтэй. Тийм үйл явдал хайна. Амьдралын хэмнэл нэмэгдсээр.
Гэвч том хүний тархинд ч гэсэн боломжийн хязгаар гэж бий. Түүний шинэ сэтгэгдлийг хүлээн авах чадвар хязгаартай. Хэрвээ хүлээн авч буй мэдээллийн хэмжээ их бол тархи зүгээр л санахаа больчихдог. Сэтгэгдлийн хэмжээ их бол баярлахаа байдаг. Ингээд бид галыг галаар унтраах урхинд орж эхэлдэг.
Санах ойд юм бүхэн үлдэхгүй байгааг анзаарсан хүн түүнийг улам бүр хүчтэй ачаалж эхэлнэ. Уг нь яг эсрэгээр хийх ёстой юм. Сэтгэгдэл мөн л адил. Таашаал авахгүй бол бид сэтгэгдлийн хэмжээг багасгах биш тоог нь ихэсгэхийг оролддог. Бидэнд бага наснаас эцэг эх, томчуудын үлдээсэн нэг захиас бол “хурдал”. Эцэг эхчүүд байнга л “хурдлаарай хоцорлоо шүү” гэж яаруулдаг. Хичээлээ хурдан хийхээс бус хичээлээ ойлгох цаг гаргадаггүй. Том болоод ч энэ яаруу хүмүүжил хүний зан байдал, үйлд нь тусаж байдаг.
Жишээ нь урт хугацааны харилцаа үүсгэж чаддаггүй хүмүүс байна. Учир нь тийм харилцаанд яарах шаардлага байдаггүй. Тиймээс тэд хурдхан дуусгаад цаашаа явах боломжтой богино учралыг дуртай нь аргагүй эхлүүлж байдаг. Тэдний амьдрал бол парадокс юм. Маш их үйл явдал, газар, уулзалт, аялалаар дүүрэн ч өөрсдөд нь сонирхолгүй. Тэд мэдлэгийг маш муу хүлээж авдаг. Уншсанаа боловсруулах, эргэцүүлэх цаг байхгүй учир шууд л мартдаг. Муугаар бодоход тэд богино насалдаг. Хурдан амьдрах гэж яарсаар залуугаараа явчихдаг.
Эцэг эхчүүдийн байнгын яаруулдаг байдал нь өнөөгийн нийгмийн зарчимтай нийцдэг. Амьдралын ямар нэгэн шагналаас хоцрохоос үхтэлээ айцгаадаг. Аль болохоор олон ажил гүйцэтгэж, их баялаг хурааж, дуусашгүй сайхан сэтгэгдэлтэй үлдэхээр яарч байдаг үйлчлүүлэгчээсээ “За та энэ бүхэндээ хүрчихлээ гэж бодьё. Тэгээд цааш нь яах вэ?” гэж асуухад тэд ихэнхдээ маш гайхдаг. Амжилтад хүрэх зорилготой боловч тэр амжилтаараа юу хийх вэ гэдэг тухай бодож үздэг хүн цөөхөн. Зарим нь “сайхан амарч кайф авна” гэдэг. Тэгвэл амьдрал нь галзуу мэт ажиллаж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх ба гавьяагаа эдлэх гэсэн хоёр хэсэгт хуваагдах нь.
Энэхүү хоёр хэсэг нь ихэнхдээ нэг нэгнээ үгүйсгэх бөгөөд аль аль хэсэгт нь аз жаргалтай байдаг хүнийг олоход хэцүү. Хэрвээ эрч хүч багатай, идэвхи сул хүн бол ажлаа хийх гэж зовно. Тэрбээр зөвхөн ирээдүйд хүлээж буй амралтыг бодож амьдарна. Хэрвээ эрч хүчтэй хүн бол амарч чадахгүй, юу ч хийхгүйгээс болж зовно.
“Дараа нь юм хийхгүйн тулд их ажиллах” тактик нь бидний заримдаа самар цөмөхдөөхэрэглэдэгтактиктай адил. Ер нь бол самрыг нэг нэгээр нь цөмөөд шууд иддэг.
Гэхдээ байж болох хамгийн их таашаалыг авахаар бид заримдаа эхлээд бүгдийг нь удаанаар цөмчихөөд дараа нь шууд л тэр их самраа идэж эхэлдэг. Ихэнхдээ энэ нь бидний урмыг хугалдаг. Их хэмжээгээр идэх нь нэгийг идэхээс илүү таашаал өгч чадахгүй байх нь олонтаа. Харин удаанаар цөмж удаанаар идвэл амт нь илүү удаан хадгалагддаг.
Зүгээр л удаан амьдрал сайхан болохоор тэр. Тийм амьдрал таныг хуурахгүй, илүү зүйл амлахгүй...
Удаан амьдралын хэв маягаа та илүүдлээс /хоол, ажил, сэтгэгдлийн илүүдэл/ өлсгөлөн рүү шилжихээс эхэлж болно. Энэ нь гуйланчлалд бэлдэж буй хэрэг биш. Хэн ч таныг бүх ажлаасаа нэг зэрэг татгалзахад хүргэхгүй. Нөгөөтэйгүүр энэ бүх улс төр эдийн засгийн өөрчлөлтийн дараа аль ажил чинь үлдэхийг хэн ч хэлж чадахгүй.
Тиймээс ямар нэгэн төслөөс өөрийгөө чөлөөлөхдөө дургүйд хүчгүй гэсэн энгийн зарчмаа барих хэрэгтэй. Хэрвээ бүх төслүүд чинь таалагддаггүй бол хамгийн бага таалагддагаасаа эхэл. Эсрэгээрээ бүх ажил, төслүүддээ дуртай бол логик тооцоогоо ашигла. Арга хэмжээний тоогоо долоо хоногт нэг болтол нь багасга. Сүлжээнд байх цагаа ч багасга. Угаасаа бүгдийг мэдэж амжихгүй, амжсан ч тэр дороо мартдаг юм.
Тэгээд танд хангалттай цаг үлдсэний дараа түүнийхээ тодорхой хэсгийг юу ч хийхгүй байхад зарцуул. Өмнө нь ердөө анзаарч амждаггүй байсан шинэ хүсэл зорилго төрж байгаад та гайхах болно. Юуны тулд энэ бүхнийг хийх гэж? Зүгээр л удаан амьдрал сайхан болохоор л тэр. Тийм амьдрал таныг хуурахгүй, илүү зүйл амлахгүй, сэтгэгдэл мэдрэмжийг чинь хулгайлахгүй.
Эсрэгээрээ ийм амьдрал танд өмнөх том том таашаалуудаас дутахгүй баяр баясгаланг өгөх болно. Энэ амьдрал таны харааны, амтлах, хүртэх мэдрэхүйг сэргээнэ. Өөрийнхөө тухай бодох, өөрийгөө бага ч гэсэн ойлгох боломж олгоно. Найзууд болон гэр бүлтэй чинь дахин уулзуулах болно. Хамгийн гол нь хурдан хэмнэлт амьдралыг бодвол та хэрхэн амьдарч байгаагаа анзаарах болно.
Хэрвээ хүлээн авч буй мэдээллийн хэмжээ их бол тархи зүгээр л санахаа больчихдог.
Нийтлэгч: С.Энхтөр