ОХУ-д цэргийн хүчний 250 онгоц, нисдэг тэрэг болон төрөл бүрийн цэргийн 700 гаруй тоног төхөөрөмж дайчилсан томоохон хэмжээний цэргийн сургуулилт өнөөдөр эхэллээ.
Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус цэргийн сургуулилтад 12 мянган цэрэг оролцож байгаа аж. Сургуулилтыг ОХУ-ын Цэргийн төв тойргийн нисэх онгоц, агаарын довтолгооноос хамгаалах хүчний байлдааны бэлэн байдлыг шалгах үүднээс явуулж байгаа гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.
Түүнчлэн ийм зарлигийг ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний дээд командлагч Владимир Путин гаргасан аж.
Тэгвэл олон улсын шинжээчид Оросын цэргийн сургуулилтыг НАТО Финлянд болон Швед улсуудтай хамтран зохион байгуулж буй “Arctic Challenge” цэргийн сургуулилтын эсрэг үйлдэл хэмээн үзэж байна.
Эх сурвалж: ВВС