Ес дэх жилдээ амжилттай болсон ICT Expo-2015 үзэсгэлэнгийн хүрээнд Монголын электрон спортын холбоо Мобиком корпорацитай хамтран электрон спортоор хичээллэгсдийн дунд тэмцээн зохион байгуулсан юм. Тэмцээний ялагчид ням гарагт тодорсон. Тэд энэ сарын 28-нд болох Монгол Улсад харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн өдөр шагналаа гардах юм.
Монголын электрон спортын холбооны УЗ-ийн гишүүн Б.Хосбаяртай ярилцан, электрон спорт гэж юу болох, энэ спорт манай улсад ямар түвшинд хөгжиж байгаа талаар ярилцсан юм.
Цахим спортыг хөгжүүлэхэд хамгийн чухал нь интернэт.
-Електрон спортын түүхийг манай улсад хэзээнээс бичиж эхэлсэн бэ?
-2000 он гараад манай улсад цахим спорт хөгжиж эхэлсэн. Тухайн үед подвольд байрладаг компьютер тоглоомын газруудад цахим спорт сонирхогчид цугладаг байлаа. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд цахим спортоор хичээллэгчид Монгол Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Үүнээс өмнө манай тамирчид олон улсын тэмцээнд оролцох гэхээр виз гаргаж өгдөггүй байсан юм. Ингээд 2013 онд Азийн наадамд анх удаа монгол залуус оролцон, зарим төрөлд тавдугаар байр эзэлсэн.
Дараа жил нь буюу 2014 онд Азербайжаны Баку хотод болсон уралдаанд манай эмэгтэй тамирчин гуравдугаар байрт шалгарсан. Шалгаруулалт болон уралдаан нь интернэтээр болдог тэмцээнүүдэд манай тамирчид идэвхтэй оролцож байна. БНСУ гэх мэт цахим спорт өндөр хөгжсөн орны тамирчдыг ч ялдаг болсон. Ирэх арваннэгдүгээр сард Польшийн нийслэл Варшав хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг одооноос тодруулах зорилгоор урьдач тэмцээнүүдээ эхэлсний нэг нь ICT Expo-2015 үзэсгэлэнгийн хүрээнд болсон тэмцээн. 800 орчим тамирчин оролцлоо.
-Танай холбоо хэдэн гишүүнтэй вэ?
-Монголын электрон спортын холбооны УЗ-д гурван хүн ажиллаж байна. Холбооны байнгын үйл ажиллагааг хариуцан зургаан хүн ажилладаг. Манай холбоо тамирчдыг гишүүнээр элсүүлдэггүй. Аль нэг холбоонд харьяалагдана гэдэг утгагүй. Учир нь бидэнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг өөр холбоод бий. Манай зохион байгуулсан тэмцээнд ямар ч тамирчин оролцож болно.
-Одоо Монголд хэчнээн тамирчин цахим спортоор хичээллэдэг вэ?
-Бидэнд баттай тоо алга. Томоохон хэмжээний тэмцээн зохион байгуулахад тоо нь тодорхой болдог юм. 2013 онд Тусгаар тогтнолын ордонд болсон тэмцээнд 1000 орчим тамирчин оролцсон.
-Энэ жилийн тэмцээнд нийт хэчнээн төрөлд тамирчид өрсөлдөв?
-League of Legends, Dota, World of Tanks, Tekken, NBA, FIFA гэсэн тоглоомуудыг тоглолоо.
World of tanks тоглоомын хувьд танкууд хоорондоо тулалддаг. Энэ тоглоом маш их хөгжин, бодит амьдралд их ойртсон. Жинхэнэ танкны төмрийн зузаан, налуу зэргийг яг байгаагаар нь дуурайлган хийсэн байдаг. Нимгэн төмөртэй хэсэг рүү нь буудаж өрсөлдөгч танкаа устгах ёстой. Туршлагагүй тоглогч зузаан төмөртэй хэсэг рүү буудвал сум нь ойн, өөрөө оногддог.
Хөлбөмбөгт маш их сонирхолтой ч өөрөө тоглож чаддаггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд FIFA-г тоглох боломжтой байдаг.
Цахим спортоор хичээллэгсдийн 60 хувь нь 18-аас дээш насныхан. Манай холбоо тэмцээн зохион байгуулахдаа өсвөр насны хүүхдүүдийг буюу 14-өөс доош насны хүүхдүүдийг оролцуулдаггүй. Гэхдээ хэдий нас нь бага ч мундаг тамирчин хүүхдүүд бий. Тэдгээр хүүхдүүдийг тэмцээнд оролцуулахдаа эцэг эхийнх нь гарын үсэг бүхий зөвшөөрлийг заавал шаарддаг.
ICT Expo 2015 тэмцээний урьдчилсан шалгаруулалтыг тоглоомын төвүүдэд зохион байгуулсан. Ням гарагт Мишээл экспод шөвгийн 4 тоглолт боллоо. Энэ тэмцээнд Counter Strike-ийг оруулаагүй. Гэхдээ энэ тоглоомоор мэргэшсэн тамирчид байдаг болохоор тусад нь тэмцээн зохион байгуулахаар бүртгэж байна.
Электрон спорт бол оюуны тоглоом. Шатар, покертой ижилхэн. Иймд насны хязгаар байхгүй.
ICT Expo-гийн хүрээнд бид 6 дахь удаа тэмцээн зохион байгууллаа. Энэ бол улсын аварга шалгаруулах тэмцээний нэг хэсэг. Шагналын сан нь нийтдээ 10 сая төгрөг. Төрөл тус бүрт тэргүүлсэн шилдэг багуудад урилга гардуулан, Дархан-2015 dew championship тэмцээнд оруулах юм. Энэ тэмцээнийг Mountain dew брэнд ивээн тэтгэсэн. Бид бүх тамирчдаа Дархан руу авч явна.
Нийслэлд тэмцээн зохион байгуулахад тоглоомын төвүүдэд тамирчид хуваагдан цугладаг байсан. Нэг дор, нэгдсэн тэмцээн болдоггүй болохоор тэмцээний уур амьсгал бүрддэггүй. Харин өөр хотод очоод, зочид буудалд хамт байрлан, зассан тайзан дээр бүгд нэгэн зэрэг өрсөлдөнө. Дарханд энэ тэмцээн хоёр өдөр нэг шөнө үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл өмнөх тэмцээнд шалгарсан багууд дахин шалгаруулах тэмцээнд оролцон, түрүүлсэн нь Варшавыг зорино.
-Цахим спортыг хөгжүүлэхэд юу хамгийн чухал вэ?
-Хамгийн чухал нь интернэт. Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын танилцуулга, сурталчилгаа Дарханд болох тэмцээний үеэр задгай талбайд болох юм. Дарханы иргэдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Цахим спорт бол орц, хонгилд ороод тоглодог, цаг үрсэн ажил биш гэдгийг хараарай. Энэ үе өнгөрсөн шүү дээ.
Энэ нь 100 хувь спорт биш ч спорттой дүйцэхүйц ур чадвар шаарддаг. Тэмцээний эхний өдөр урлагийн тоглолт ч болно. Хоёр дахь өдрөөс финалын тоглолтууд эхэлнэ. Эхний өдрийн тоглолтод ялагдан, тэмцээнээс хасагдсан тамирчид Дархан хот, энэ хот дахь Төмөрлөгийн үйлдвэрээр аялна. Асрамжийн төвд зочлон, хүүхдүүдэд бэлэг тараах юм.
Ингээд Дарханд болсон болон ирэх аравдугаар сард болох тэмцээнд цуглуулсан чансаа оноогоороо тамирчдаа жагсаагаад, Польш улс руу илгээнэ.
-Тамирчид хэзээ Дарханыг зорих вэ?
-Энэ сарын 30, 31-нд буюу амралтын өдрүүдэд тэмцээн болно.
-Цахим спортоор хичээллэдэг оюутан залуусын дийлэнх нь хотынхон байдаг уу? Дэд бүтэц нь интернэт юм байна шүү дээ.
-Орон нутагт харьцангуй бага тамирчин бий. Дарханд тэмцээн зохион байгуулж байгаа нь орон нутгийн тоглогчдыг түлхүү оролцуулах зорилготой. Эрдэнэт гэх мэт ойрхон аймгуудаас ирж оролцож болно.
-14 настай хүү тэмцээнд оролцлоо гэхэд өрсөлдөгч нь насанд хүрсэн хүн байх уу?
-Тийм. Цахим спортын онцлог нь энэ. Энэ бол оюуны тоглоом. Шатар, покертой ижилхэн гэсэн үг. Иймд насны хязгаар байхгүй. Харин хүйсийн хувьд эмэгтэй тоглогчид их цөөн. Олон улсын тэмцээнүүдэд хүйсийн ангилал байхаас насны ангилал байдаггүй.
-Видео тоглоом тоглодог хүн цахим спортын тамирчин хоёрыг яаж ялгах вэ?
-Компьютер тоглоом тоглох амархан. Хэн ч чадна. Хорхой нь хөдлөөд нэг сар тоглолоо гэж бодъё. Гэхдээ эзэмших их хэцүү. Би хувиараа 2013 онд БНСУ-д болсон Азийн наадамд оролцсон юм. Тажик, Малдив, Ираны тамирчдыг хожсон. Учир нь эдгээр улсууд миний төрлөөр алдартай биш. Бидэнтэй л адил амжилт үзүүлээгүй улс. Миний оролцсон Тэкэн гэдэг зодооны тоглоомын төрлөөр БНСУ, Япон улсууд тэргүүлдэг.
Топ тамирчид бараг нүдээ аниад тоглодог юм билээ. Цахим спортын тамирчин гэж ийм л хүнийг хэлнэ.
Гэтэл дараагийн өрсөлдөгч маань Өмнөд Солонгосын тамирчин таарч, би шууд ялагдсан. Өмнө нь гурав хожсон болохоор өөртөө итгэлтэй байлаа. 5 үе шат тоглоход нэгэнд нь л ялсан. Надтай тоглосон Солонгос хүн ажилдаа яваад, гэртээ ирээд л тоглодог гэсэн. Зав л гарвал тоглодог. Учир нь тоглосноор мөнгө олдог, ажил нь болчихсон.
Харин манайд ийм систем байхгүй болохоор бэлтгэл хийх боломжгүй. Топ тамирчид бараг нүдээ аниад тоглодог юм билээ. Цахим спортын тамирчин гэж ийм л хүнийг хэлнэ. Амжилтын төлөө тоглодог. Сонирхогчид бол цайны цагаараа эсвэл баасан гарагийн орой л тоглоно.
-Солонгост мөнгө төлдөг гэхээр видео тоглоом хөгжүүлэгчид нь бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор мөнгө өгдөг хэрэг үү?
-Өмнөд Солонгост зөвхөн видео тоглоом үзүүлдэг телевизийн 3-4 суваг бий. Тэнд зугаа цэнгэлийн хамгийн алдартай салбар нь цахим спорт болчихсон. Иймд олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Би анх очоод бүр гайхсан юм. Тэмцээн болоход залуучууд нь тоглоод, охид бүсгүйчүүд нь хөгжөөн дэмжихээр олноороо ирдэг. Иймд маркетинг хийх боломжтой. Олон хүн үздэг тоглолтын дундуур реклам явуулах нь элбэг. Тамирчид аль нэг брэндийн логотой подволк өмссөн байдаг. Бизнес болоод хөгжчихсөн юм билээ.
-Цахим спортын давуу тал юу вэ. Яагаад ингэж асууж байна гэхээр эцэг эхчүүд хүүхдээ аль болох л компьютер тоглоомоос хол байлгахыг боддог.
-Энэ бол дуусашгүй яриа. Хүн ганцаараа тоглоод хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тавуулаа тоглож л амжилтад хүрнэ. Ганцаараа тоглодог төрлүүд бий. Гэхдээ хамгийн алдартай төрлүүд нь багийн тоглолт шаарддаг. Бие биетэйгээ олигтой харилцаж чадахгүй бол бас л амжилтад хүрэхгүй. Наад зах нь бусадтай харилцах чадвар эзэмшинэ.
Цаашлаад богино хугацаанд зөв шийдвэр гаргаж сурдгийг шинжлэх ухаанд хэдийнэ баталчихсан. Цахим спортод бүхнийг дойлоор хэмжинэ. Шатар тоглоод стратеги, тактик боловсруулж сурдагтай л адил. Гэхдээ үйлдлээ шууд л хийнэ. Удаан бодох ёсгүй. Хэн зөв нүүдэл хийнэ, тэр хүн хождог. Түүнээс аз таараад хожно гэж байхгүй. Тийм учраас л аварга багууд аваргаараа л байгаад байдаг.
Мөн цахим спортоор хичээллэхэд Англи хэлийг өөрийн эрхгүй сурдаг. Онлайнаар тоглож байтал багийн гишүүнтэйгээ харилцах шаардлага үүснэ. Энэ тохиолдолд яаж ийж байгаад л ярьдаг. Ярьсаар байгаад Англи хэл нь сайжирдаг.
Түрүүн хэлсэнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ спорт маш их боломж олгодог. Толгойгоо л ажиллуулах болохоор хэн ч энэ спортоор хичээллэж болно. Таны оюун ухааныг цэнэглэдэг спорт. Өнөөдрийн стратеги маргааш өөрчлөгддөг болохоор байнга судалгаа хийхийг шаарддаг. Энэ мэт олон давуу талтай. Одоогоор энэ спорт Монголд харьцангуй залуу байна. Иймд уралдаан тэмцээнүүдийг гадны жишгээр биш, харин тэр жишигт дөхүүлж л зохион байгуулж байна. Уг нь бид финалын тоглолтуудаа сагсан бөмбөгийн томоохон зааланд үзэгчтэйгээр явуулах ёстой.
Нэг хэсэг хүүхдүүд видео тоглоом руу хошуурч байсан бол одоо Facebook-ээс салахаа болилоо. Ер нь ямар ч зүйл хэтрэхээрээ аюултай. Гэхдээ нэг үеэ бодвол залуус электрон спортын соёлд суралцаж байна. Бүүр донтоод, өөрийгөө хянаж чадахгүй болсон тохиолдлыг би хувьдаа мэдэхгүй юм.
-Та хэзээнээс компьютер тоглоом тоглож эхэлсэн бэ?
-Ухаан орсон цагаасаа л тоглож эхэлсэн. Компьютер тоглоом их өвөрмөц л гэж хэлнэ. Ном унших, кино үзэхээс илүү гэж хэлэхгүй. Гэхдээ их өвөрмөц.
-Ярилцсанд баярлалаа. Удахгүй Дархан хотод болох тэмцээнд тань амжилт хүсье.