Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн оны тавдугаар сарын 26-ны өдөр буюу нэг жилийн өмнө Засгийн газрын тэргүүний тангарагаа өргөсөн юм. Тэрбээр нэг жилийн дотор Энэтхэгийн гадаад, дотоод бодлогод ихээхэн өөрчлөлт оруулсан.
Моди Ерөнхий сайдын тангарагаа өргөж байхдаа “Хүчтэй, хөгжсөн, эв нэгдэлтэй Энэтхэг улс”-ыг бий болгоно гэсэн амлалт өгч байсан. Тэгвэл олон улсын шинжээчид Энэтхэг улс энэ чиглэл рүү явж байна гэж дүгнэж байгаа юм.
ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТУУД
Нарендра Модигийн улс төрийн бодлогын гол чиглэл нь ДНБ-ий өсөлтийг бууруулж, эдийн засгийн хөгжлийг хурдасгах. Энэтхэгийн Ерөнхий сайдын сонгуулийн кампанит ажлын үеэр Моди улс орны эдийн засагт шинэ “хүч” өгөх, хөрөнгө оруулалтыг эргэн авчрах, 100 “ухаалаг хот” байгуулах, 10 жилийн дотор 250 сая ажлын байр бий болгохоо амласан. Энэ бүх өөрчлөлт гадаад болон дотоод хөрөнгө оруулалтын хүч хөдөлмөрөөр бүтэх ёстой аж.
Үүний тулд Энэтхэгийн Ерөнхий сайдын улс төрийн бодлогын анхны чухал алхмуудын нэг нь “Make in India” хөтөлбөр байв. Тус хөтөлбөр нь Энэтхэг улсыг дэлхийн үйлдвэрлэлийн төв болгох зорилготой томоохон хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн ачаар Энэтхэгийн эдийн засгийн олон салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт 100 хувь нээлттэй болсон.
Өнгөрсөн 2014 оны есдүгээр сард “Make in India” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсний таван сарын дараа гадаадын хөрөнгө оруулалт 56 хувиар нэмэгдсэн. Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.5 тэрбум ам.доллараас 21.2 тэрбум ам.доллар болтлоо өссөн талаар албаны хүмүүс мэдээлж байна.
ОЛОН УЛСЫН ТОМ ЗОРИЛТУУД
Нэг жилийн дотор Наренда Моди 18 улсад айчлал хийж, 52 өдрийг гадаадад өнгөрөөжээ. Тухайлбал Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн 28 жилийн дараа анх удаа Австрали улсад, 34 жилийн дараа анх удаа Сейшелийн Арлуудад айлчлав.
Модигийн Канадад хийсэн айлчлал мөн адил хоёр орны зүгээс 42 жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал болсон. Түүнээс гадна хамгийн онцлох айлчлал бол Монгол Улсад хийсэн айлчлал байлаа. Учир нь тэрбээр Монгол Улсад айлчлал хийсэн хамгийн анхны Энэтхэгийн Ерөнхий сайд болсон юм.
Сүүлийн нэг жилийн Энэтхэгийн эдийн засгийн өсөлт нь эдийн засгийн хөгжилтэй улс орнууд Энэтхэгт шинэ өнцгөөс харах боломжийг олгосон юм. Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард Энэтхэг улсад хөрөнгө оруулалт хийхэд бэлэн буйгаа зарласан.
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд тус улсын улс төрийн бодлогын гол чиглэл нь хөршүүдтэйгээ харилцах харилцаа гэсэн юм. Үүний жишээ нь Нарендра Модигийн саяхан Монголд хийсэн айлчлал болоо.
Зүүн Азийн бүс нутагт Энэтхэг, Хятадын хооронд өрсөлдөөн бий болж байгаа. Өмнө нь Зүүн Азийн бүс нутагт Хятад ноёлох хандлагатай байсан бол одоо Энэтхэг улс энэхүү нөхцөл байдлыг өөрчлөхөөр Зүүн Ази дахь байр сууриа бэхжүүлэхээр хичээж байна хэмээн Нарендра Модигийн айлчлалыг шинжээчид дүгнэв.
ЭНЭТХЭГИЙН НЭР ХҮНДИЙГ ӨСГӨСӨН ЕРӨНХИЙ САЙД
Дашрамд сонирхуулахад Энэтхэгийн 23 мужид олон нийтийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн 72 хувь нь Модигийн Засгийн газрын ажилд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ.
Axis My India компаниас явуулсан судалгаанд оролцогчдын 65 хувь нь Нарендра Модиг олон улсын тавцанд Энэтхэгийн нэр хүнд, имижийг сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн Ерөнхий сайд хэмээн үнэлжээ.
Эх сурвалж: РИА Новости