Торонтогийн Хөрөнгийн бирж Овоот Толгой ордод олборлолт явуулдаг “SouthGobi Resources” компанид ирэх зургадугаар сарын 24-нөөс өмнө санхүүгийн хүндрэлээ шийдэх хугацаа өгсөн байна.
Хэрэв компани санхүүгийн хүндрэлийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол биржийн бүртгэлээс хасах асуудал хөндөгдөх аж. Тус компанийн мэдээлснээр хөрөнгө оруулагчид болох “Turquoise Hill Resources” болон “Novel Sunrise Investments” компанийн хооронд байгуулсан гэрээг эцэслэхэд хугацаа шаардлагатай болсон учир ийнхүү хүсэлт гаргажээ.
Гэрээ эцэслэн байгуулагдсанаар биржийн шаардлагыг хангана гэж “SouthGobi Resources” үзэж байгаа юм байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Торонтогийн Хөрөнгийн биржээс “SouthGobi Resources” компанийг санхүүгийн хүндрэлд орсон гэж үзэн, үүнийгээ сайжруулах 90 хоногийн хугацаа өгсөн юм.
Компанийн хувьд зах зээлийн хүнд нөхцөлд, 350 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа талаараа гуравдугаар сард мэдээлж байв. Одоогоор БНХАУ-ын Хөрөнгө Оруулалтын Корпораци болон “Turquoise Hill Resources”-д тавьсан өр зээлээ барагдуулах төлөвлөгөөг, шинэ хөрөнгө оруулагч “Novel Sunrise Investments”-тэй боловсруулж байгаа ажээ.