Реал Мадрид клубын ерөнхийлөгч Флорентино Перес Итали мэргэжилтэн Карло Анчелоттиг халж буйгаа албан ёсоор зарлалаа. Эзэн хааны багийн ерөнхийлөгчийн хэлж буйгаар ирэх долоо хоног гэхэд клуб шинэ менежерээ зарлах гэнэ.
Карло Анчелоттигийн хувьд Реал Мадридыг 2 улирал удирдахдаа Аваргуудын Лиг, Европын Супер Цом, ФИФА Клубуудын Дэлхийн аварга, Испанийн Эзэн Хааны Цомын тэмцээнүүдэд тус тус түрүүлсэн боловч энэ улиралд ямар ч цом авч чадаагүй бөгөөд өнгөрсөн Бямба гарагт Хетафег 7-3 харьцаатай бут ниргэсэн тоглолт Анчелоттигийн Испанийн багийг удирдан оролцсон сүүлийн тоглолт болов.
Итали мэргэжилтнийг орлох хамгийн өндөр магадлалтай хүнээр Наполигийн дасгалжуулагч Рафаэль Бенитес нэрлэгдэж байгаагаас гадна, тавдугаар сарын 31-ны өдөр болох Германы Цомын тэмцээний шигшээ тоглолтын дараа багаа орхих, Боруссиа Дортмундын дасгалжуулагч Юрген Клопп ч гол нэр дэвшигчдийн нэгээр нэрлэгдэж байна.