Монголын павильоны талаар тоо мэдээ
Дэлхийн дүрслэх урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч Венецийн биеннальд Монгол Улс анх удаа өөрийн павильоныг албан ёсоор нээснээс хойш хоёр долоо хоног өнгөрсөн.
Энэ хугацаанд Монголын павильонд нийт 9000 орчим, нээлтийн хоёр өдөрт 4000 орчим хүн зочилжээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улс Венецийн биеннальд анх удаа оролцож байгаа тухай 300 орчим мэдээ, Монголын павильоны талаар тусгайлан бичсэн нийтлэл 30 орчим хэвлүүлсэн байна.
Олон улсын Art Radar сэтгүүл Монголын павильоныг Венецийн биенннальд оролцож буй Ази номхон далай, Африк, Ойрхи дорнодын орнуудын павильоноос шилдгийн тоонд, Art Review Asia мөн Азийн орнуудын павильоноос шилдгт жагсааж, Culture 360 онлайн сэтгүүл Венецийн биенналийн тухай мэдээндээ нийт 89 орны павильоноос Монголын павильоныг хамгийн тэргүүнд дурьдсан байна. Анх удаа оролцож буй ч монгол уран бүтээлчдийн чансаа өндөр байгааг эдгээр тоо өгүүлж байгаа юм.
Сөрөг хүчний лидерүүдийг уулзуулсан Венецийн биенналийн нээлт
Монголд тэр бүр ойлгодоггүй, таашаадаггүй, бүр заримдаа гадуурхдаг, харин олон улсад хүлээн зөвшөөрч, үнэ цэнийг нь ойлгосоор олон арван жилийн нүүрийг үзэж буй “контемпорари арт” чиглэлийн шилдэг бүтээлүүдийг толилуулсан энэ наадмын нээлтийг үзэхээр 40 гаруй монголчууд Венецид очсон. Улс төрийн төлөөллөөс ерөнхий дэмжигчийн хувьд НЗДТГ-ын дарга Э.Бат-Үүл, харин үзэгчээр УИХ-ын гишүүн Сү.Батболд нар очжээ.Тэд 2хоёр хоногийн турш контемпорари урлагаар хамтдаа амьсгалсан.
Зочид хэд хоногийн турш контемпорари урлагийн шинэ урсгалуудын талаар яриа өрнүүлэн, дүгнэлт хийж, санал бодлоо нээлттэй хуваалцаж байлаа. Э.Бат-Үүл дарга үзэсгэлэнгүүдийг үзсэний дараа “Контемпорари уран бүтээлчид хүнийг дуурайлгүй, өөрөөрөө байж, шинэ туршилтуудыг зоригтой хийж чадаж буйг хараад биширч байна. Манайхан аливаа зүйлийг хуулбарлахдаа сайн. Монголчууд энэ урлагийг ойлгосон ойлгоогүй ирж үзээсэй, нийгэмд зуршил болсон зүйлсээс татгалзаж, хязгаар, хайрцгийг даван, өөрөөрөө сэтгэх чадварыг эндээс олж аваасай гэж хүсч байна” гэсэн юм.
Мөн зочдын олонхи нь нүд нээсэн, оюун ухаан задалсан шинэлэг ертөнцийг харлаа, 2017 оны биенналийг заавал үзнэ хэмээн ярилцаж байв.
Монгол философ, түүхээр амьсгалсан Палазо Мора, Венецийн олон нийтийн талбай
Монголын павильон Италийн Венец хотын Канарежио дүүрэгт байрлах Палазо Мора буюу Европын соёлын төвийн хоёрдугаар давхарт Филиппин улсын павильонтой зэрэгцэн байршсан. Уран бүтээлч Үнэн-Энх, Т.Энхболд нарын бүтээлийг долоон сарын турш дэлгэх юм.
Сонирхолтой тохиол гэвэл хөрш Филиппиний павильон 51 жилийн өмнө Холливүүд, Венецийн кино наадамд шуугиан дэгдээж байсан Чингис хааны тухай киног үзүүлж, дэлхийн улс орнуудын хоорондын хэлхээ, холбоосыг гол сэдвээ болгосон байв. Харин Монголын павильон улам бүр холдож буй хүн байгалийн харилцаа, даяарчлалын эрин дэх хүмүүсийн нүүдэл суудлын асуудлыг хөндсөн бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн юм.
Палазо Мора дахь павильоноос гадна уран бүтээлч Т.Энхболд Венецийн олон нийтийн задгай талбайд өөрийн бүтээсэн гэртэйгээ нүүдэллэж, үйл хөдлөлийн урлагийн үзүүлбэр сарын туршид үзүүлнэ. Та энд дарж, уран бүтээлч Т.Энхболдын ярилцлагыг уншаарай.
Павильоны куратор Ц.Уранчимэг энэхүү үйлдлийг Венецчүүд, Монголчууд хоорондын нүүдлийн түүхтэй холбон “Хүннүгийн үеийн нүүдэлчдийн довтолгооноос дайжиж, Венец хотыг байгуулсан түүхтэй.Түүнээс хойш хэдэн зууны дараа Венецийн худалдаачин Марко Поло монголын эзэнт гүрнээр аялж, Хубилай хааны өргөөнд 16 жилийг өнгөрүүлсэн бол өнөөдөр монгол хөвгүүн нүүдлийн гэртэйгээ үйл хөдлөлийн урлаг үзүүлэн, Венец хотын дундуур нүүдэллэн явна” хэмээн бичсэн байв.
Уран бүтээлч Т.Энхболдын үйл хөдлөлийн урлаг олон хүний сонирхлыг татаж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татжээ.
Энэ жилийн Венецийн Биеннальд монголчууд анх удаагаа боловч өргөн хүрээтэй оролцож байна. Монголын албан ёсны павильоноос гадна биенналийн дагалдах үйл ажиллагааны хүрээнд монгол уран бүтээлч Ж.Мөнхцэцэг Personal Structures олон улсын үзэсгэлэнд өөрийн бие даасан үзэсгэлэнгээр, харин биенналийн нээлттэй давхцуулан Land Art of Mongolia ТББ-аас UNESCO-ийн павильонд зохион байгуулсан арга хэмжээнд уран бүтээлч С.Ганзүг үйл хөдлөлийн урлагаар оролцлоо.
Энэ оны арваннгдүгээр сарын 22-ыг хүртэл үргэлжлэх Венецийн дүрслэх урлагийн 56-р биенналийг үзэхээр очих зочдыг Марко Пологийн онгоцны буудалд байршуулсан Монголын павильоны том гэрэлт самбар хамгийн түрүүнд угтан авна.
Дүрслэх урлагийн салбар – хөгжлийн ухаалаг хөшүүрэг – хөгжлийн төлөө хамтдаа уриан дор Монголын Засгийн газар, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран ажиллав
Энэ төслийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, ерөнхий дэмжигчээр НЗДТГ-ын дарга Э.Бат-Үүл, ерөнхий ивээн тэтгэгчээр Ард Холдинг, Мон Уран болон Алтай Констракшн, Эко Констракшн, Онч Деллойт Аудит, Туушин, Макс групп, Turkish Airlines, Петровис, Хас Банк, Steppe Link, Мөнхийн үсэг, Terrazzo Lounge, Отгон Холдинг, Төгөлдөр сан, зохион байгуулалтын талаас хуучны Соёл спорт аялал жуулчлалын яам, одоогийн Боловсрол соёл шинжлэх ухааны яам, MCS Group, Ром дахь Монголын ЭСЯ дэмжлэг үзүүлэн ажилласан юм.