Улаанбурханы халдварын эсрэг дархлаажуулалтыг улсын хэмжээнд энэ сарын 15-наас хийж эхэлсэн. Дархлаажуулалтад зургаан сартайгаас 5 нас 11 сар хүртэлх насны хүүхдүүдийг хамруулах бөгөөд энэ сарын 26-ны байдлаар нийт хүүхдийн 80 хувь нь хамрагдаад байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Дархлаажуулалтыг арав хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн ч хүүхдүүд бүрэн хамрагдаагүй учир 100 хувь хамруулахаар дархлаажуулалт хийх хугацааг сунгажээ. Улсын хэмжээнд ийм насны 370 мянган хүүхэд байгаа аж.
Улаанбурхан өвчний 8247 сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.