Нийслэлийн ногоон бүсийн зуслангууд хүүхдүүдээ хүлээж авахаар бэлтгэлээ базааж байна. Энэ жилийн хувьд зуслангууд нэгдүгээр ээлжээ зургадугаар сарын 10-15-нд авах аж.
Хүүхдийн зуслан ажиллуулах бүх талын мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьдаг Нийслэлийн хүүхэд, залуучуудын газарт энэ зун 20 гаруй зуслан үйл ажиллагаа явуулах саналаа өгчээ. Зуслангуудад ирэх долоо хоногоос шалгалт хийсний дараа зөвшөөрөл өгөх, эсэхээ шийдэх юм байна.
Одоо тус газар бүлгийн багш, тогооч, эмч нарыг бэлтгэх сургалт явуулж байна. Зуслангийн нэг ээлжийн амрах хугацаа 7-10 хоног бөгөөд төлбөрийг 150 мянган төгрөгөөс дээш гаргахгүй гэсэн чиглэл барьж байгаа аж. Харин “Найрамдал” зуслангийн нэг ээлжийн төлбөр 180 мянган төгрөг юм байна.
Зарим зуслангууд зусланд амрах хугацааг хатуу тогтоохгүй 2-3 хоног, эсвэл гэр бүлээрээ амрах ээлж, мөн урлаг, спорт гэх мэтээр хүүхдүүдийн сонирхлыг дагасан тусгай хөтөлбөр гарган, менежмент хийж эхэлсэн хэмээн Нийслэлийн хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтэн ярилаа.