Монголын эдийн засгийн чуулган тэр жил буюу 2013 онд Монголын “брэнд” юу байж болох талаар анх удаа онцолж, энэ сэдвээр хоёр өдөр Төрийн ордонд чуулж байв. Гэтэл тэнд өрнөсөн амин яриа өнөөдөрбүдгэрсээрбайна. Энэ хугацаанд дотоодын зах зээлд зарим нэг шинэхэн брэнд бүтээгдэхүүнүүд мэндэлж, байр сууриа эзэлсэн байна.
Энэ хугацаанд дотоодын зах зээлд зарим нэг шинэхэн брэнд бүтээгдэхүүнүүд мэндэлж, байр сууриа эзэлсэн байна. Тэдний дийлэнх нь “Зөвхөн Монголдоо” байгаа нь үүнийг сийрүүлэх шалтгаан болов.
Эдгээрээс хилийн дээс алхаж, харь орны зах зээлд хүрсэн нь ховор аж. Экпортыг нэмэгдүүлж, импортыг орлох, цаашилбал дэлхийн “брэнд”-тэй болох амбийц аль ч оронд байх нь ойлгомжтой. Ингээд бодвол, Монголд “брэнд” бий юу гэх асуултын хариу бүдгэрнэ.
Монгол “брэнд”-ийн эрэлд гарсан эдийн засгийн чуулга уулзалтыг тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг нээж хэлсэн үгэндээ “Брэнд” гэх үгийг хэдэнтээ давтаж байсан юм. Олзуурхаж болох зарим нэг “брэнд”-ийг танилцуулж, дэмжиж байгаагаа “Шинэчлэл”-ийн Засгийн газрын тэргүүн хэлж байв. “Шинэчлэл” одоо “Шийдэл” болж эргэсэн ч дэлхийн “брэнд”-ийг бүтээх, түүнийг тордох санаачилга унаагүй.
Үндэсний брэнд хэмээх “багц” дотор ноос, ноолуур, аялал жуулчлал, урлагийн бүтээл, сүү, сүүн бүтээгдэхүүн гээд байгаа бүгдээ багтааж болох юм. Зөвхөн хөдөө аж ахуйн түүхий эдээс гадна шинжлэх ухааны ололт ч Монголын “брэнд” гэдэгт уншигч та санал нийлэх биз ээ. Увсынхан чацаргана, Ховдынхон тарвас, Өмнөговийнхон хоормог, Булганыхан айраг, Говь-Алтайнхан “Алтай” дарсаараа өөр хоорондоо ялгарах авч үүнийг дэлхий мэдэх нь үгүй. Тиймээс дэлхийд Монголыг таниулах ямар нэгэн “зүйл”-ийн эрэлд бид гарах шаардлагатай болж байна. Тэгэхдээ дэлхийн үлэмж хэрэгцээг нийтэд нь хангах бус зорилтот зах зээлд хүрэх “брэнд”-ийг түүхий эддээ түшиглэн үйлдвэрлэх нь зүйн хэрэг. Бидний гар дор буй боломжит хувилбар юу вэ. Энэ нь нүүрсээ ухаж, зэсийн хүдрээ олборлоно гэсэн үг биш ээ.
Бидний аав, ээж, эмээ, өвөө илүү сайн мэдэх яруу алдар нь тэр цагтаа л мандаж байсан социализмын үед манай улс 1.2 сая метр даавуу үйлдвэрлэж байжээ. Харин өнөөдөр нэг см-ийг ч үйлдвэрлэхгүй бусдаас импортлох болсон. Монгол Улс жилд “үйлдвэрлэх” 17 мянган тонн ноосныхоо 30 хувийг сайтар боловсруулаад чанартай бүтээгдэхүүн хийж чадвал жилд 2.5 сая метр даавуу үйлдвэрлэх боломжтой аж. Ингэснээр өмнөд хөршөөс импортолж буй даавууны хэмжээ багасна гэсэн үг. Үүнийг дагаад валютын гарах урсгал ч саарна. Үүгээр зогсохгүй дотоодод ажлын байр шинээр бий болж, түүгээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжийн хувьд ч хэмнэлт хийх боломж гарна. Тэд валютын ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж, түүхий эдийн хомстолд орохгүй байх боломж бэлхэн бий.
Уул уурхайд ивүүлсэн эдийн засаг нэг л өдөр хэцүүдэх болсныг нүүрснээс бид харж, дор бүрнээ мэдэрч байгаа. Ашигт малтмалын бүтээгдэхүүнд хэт ихээр найдсан улс хөгжлийн явцад бүдэрч, өрийн ангалд живж буйг Африкийн зарим орнîîс харж болно. Баялагтай ч баларсан орнууд цөөнгүй. Тиймээс олон тулгуурт, солонгорсон эдийн засгаар замнах нь оновчтойг учир мэдэх хүмүүс байнга хэлж буй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Хийж бүтээхийн тулд улс үндэстэнд хоёр зүйл чухал байдаг. Нэгдүгээрт, технологийн мэдлэг, хоёрдугаарт, зохион бүтээлт. Гэтэл манай аль ч үйлдвэр аж ахуйн газарт зохион бүтээж, туршилт нэвтрүүлдэг шат дамжлага байхгүй. Монголд өнөөдөр оюуны цөм бүрдэж чадахгүй байна” гэсэн юм. Улс танигдсан брэндтэй байх нь баялгийн сантай жишиж болохоор.
Манай орны гадагшаа хийж буй нийт экспортын 80 гаруй хувийг уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа. Энэ нь УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн тодорхойлсноор “хүрэн эдийн засаг” юм. Хүрэн эдийн засгаа төрөлжүүлэх, орлогын олон талын эх үүсвэртэй болох нь холын бус ойрын зорилт болсныг өнгөрсөн оны турш үргэлжилсэн эдийн засгийн хүндрэл, ам.долларын ханшийн өсөлт тод харуулна.
Манай улстай ижил уул уурхайн бүтээгдэхүүнээрээ голлож байсан Чили эдийн засагтаа томоохон бүтцийн өөрчлөлт хийж, дэлхийд дарсаараа алдаршиж, “түрийвчээ” түнтийлгэх болсон. Тус улсын дарс үйлдвэрлэгчдийн тоо 1996 онд дөнгөж 12 байсан бол өнөө цагт 80 болж, ашиг нь 23 дахин өсч 700 сая ам.долларт хүрсэн байна. Өнөөдөр “зэс”-ийн гэх тодотголтой Чили дарсныхаа экспортоор дэлхийд айрагдаж, үйлдвэрлэлээрээ есдүгээрт жагсах хэмжээнд томорчээ.
Уул уурхайд ивүүлсэн эдийн засаг нэг л өдөр хэцүүдэх болсныг нүүрснээс бид харж, дор бүрнээ мэдэрч байгаа
Уг нь Монголын түүх брэндийн түүх. “Toyota”, “Honda” гээд хол тасарсан брэндтэй бидний “давжаа” үйлдвэрлэл өрсөлдөж чадахгүй ч шинийг сэтгэж, амдаж хөгжих хувилбар Монголд бий. Голландын Ерөнхий сайд асан Вим Кок “Гаднын хүний нүдээр харахад ашигт малтмалын бүтээгдэхүүнээ зөвхөн түүхийгээр нь экспортлоод байхын оронд үйлдвэрлэлд татах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Хөдөө аж ахуйн салбарыг тухайлбал, түүнээс гаргаж авч болох бүтээгдэхүүнтэй сайн холбож өгч болно” хэмээн тэр жил буюу 2013 онд Улаанбаатарт түр саатахдаа өгүүлж байв. Түүний хэлсэн үгний бодит жишээ нь Нидерланд. Тэд улсынхаа хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг өсгөөд зогсохгүй эдийн засгийн өсөлтөд голлох байр суурь эзлэх хэмжээнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг чадварлаг компаниудтай болсон. Ингэж Нидерланд өөрийн эдийн засгийн өрсөлдөх чадвараа урагш ахиулжээ.
Дэлхийн томоохон брэндүүд манайд салбараа нээж, “Louis Vuitton”-ны тансаг дэлгүүр Төрийн ордноос холгүй, төв талбайн дэргэд донж төрхөө зассан. Өмнө нь Монголын их хаадын нэг болох Хубилайтай нөхөрлөж явсан Марко Пологийн хөшөө заларч, хөгжиж буй шинэ Монголын төрхийг илтгэнэ. Дэлхийд цууд гарсан брэндийг улс дотроо худалдана гэдэг нэр төрийн хэрэг байх. Мөн цаг хугацаа болоод эдийн засгийн хэмнэлт хийж болох давуу талтайг үгүйсгэх аргагүй. Тэгвэл дэлхийн брэндтэй зуузай холбон давхих Монгол брэнд хаачив. Үүнийг бид биш юм гэхэд зорьж ирсэн жуулчид үгүйлж байгаа. Дэлхийн брэндийг шүтэн буй өнөө цагт үндэсний онцлог, хэв маягийг цогцлоосон үндэсний брэнд дэлхийн зах зээлд ямар орон зайг эзэлж байна вэ. Үүний хариулт ирээдүй цагт байгаа бололтой.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай улсын ДНБ-ий хэмжээ нэрлэсэн дүнгээрээ 10 дахин, бодит дүнгээрээ хоёр дахин өссөн. Ам.доллараар илэрхийлсэн нэрлэсэн ДНБ 1.2 тэрбум ам.доллараас зургаан тэрбум ам.доллар болж, урьд хожид байгаагүй “үсрэлт” хийсэн. Ингэж өндөр өсөлт үзүүлсэн ч Монгол Улсын төсвийн орлого өнөөдөр эрсдэлтэй нүүр тулаад байгаа. Төсвийн “багана” болсон зэс, төмрийн хүдэр, нүүрсний үнэ буюу экспортын голлох түүхий эдийн үнэ хямдарч, орлого тасалдаад эхэлсэн. Гялайлгаж явсан нүүрс гялтайх зүйлгүй, эзгүй арал дээр монголчуудыг үлдээсэн. Иймээс тогтвортой орлого үйлдвэрлэж байдаг, ганхаад байдаггүй үндэсний брэндтэй болох нь сонголтгүй сонголт аж.
Орлого нь үргэлж арвижиж, үнэ цэнэ нь нөхөгдөж байдаг, шавхагдашгүй “брэнд”-ээ тогтоох учиртайг Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Лакшми Венкачаталам зөвлөсөн. Тэрбээр “Уул уурхайн баялгаас олж буй ашгаас олон нийт хүртдэггүй. Монголын хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байгаа нь үүний тод жишээ. Гэхдээ цэвэр сүү, махаараа дэлхийд танигдах сайхан ирээдүй Монголд байна. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлснээр ажлын байр олноор бий болох боломжтой” хэмээсэн. Уул уурхайтай ижил зиндаанд орлого бүрдүүлэх эдийн засгийн шинэ хөшүүрэг нь дээрх бүтээгдэхүүн гэж үзвэл үүнийгээ үндэсний “брэнд” болтол нь дэмжих л үлдэж байна.
Нэг тонн зэс 6100 ам.долларын үнэтэй байгаа бол мөн хэмжээний самнасан ноолуур 125 мянган ам.долларын үнэд хүрээд байгаа юм. Бидний найдварыг тээх Тавантолгойн нэг тонн нүүрснээс хэд дахин илүү үнээр брэндийн түүхий эдийг тээж буй хонь, ямаа хээрийн бэлчээртээ идээшилж явна. Хүсэл тэмүүлэл хэдий хол ч брэндийн ирээдүй бидэнд ойрхон байгаа нь энэ. Монголыг тэтгэх брэнд бүтээгдэхүүн нь ноос, ноолуур, мах гэж тодорхойлсон бол түүндээ нэмүү өртөг шингээж, экспортын зах зээлд бэлдэх нь цаг хожих хэрэг.
Брэнд гэдэг итгэл үнэмшил аж. Голландын бяслаг, Францын “Doir Shanel”, “Gucci” гэж тэднийг цоллодог. Японыг “Sony”, “Hitachi”, “Panasonic” брэндийн цахилгаан бараагаар, Грекийг чидун жимсээр, Америкийг хазсан алимны дүрсээр чимэглэсэн “iPhone”, “iPad”, зөөврийн компьютерээр нь оюун санаандаа бид зурдаг. Тэднийг бас сонгож худалдаж авахыг эрмэлздэг.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Р.Шарбанди “Үндэсний брэндийг оновчтой бүрдүүлснээр улсын нэр хүнд, ард иргэдийн үнэлэмж, өрсөлдөх чадвар дээшлэх, экспортын нэр төрөл, тоо хэмжээ өргөжих, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын салбарт гаднын оролцоо нэмэгдэх зэрэг олон талт ач холбогдолтой. Иймээс Монголын үндэсний брэнд бүтээх зайлшгүй шаардлагатай” хэмээсэн удаатай.
Брэнд гэдэг нь нэг талаасаа оюун санааны түрэмгийлэл аж. Бусдын эдийн засагт зөвшөөрөлгүй нэвтэрч бас ховстож чаддаг татах хүч түүнд байдаг. Брэнд гэдэг нэгдүгээрт, тамгалах, хоёрдугаарт, худалдан авагчдыг байлдан дагуулах гэсэн утгатай. Хамгийн сайн хийж чаддаг бүтээгдэхүүнээрээ улс орондоо, бүс нутагтаа, цаашид дэлхийд танигдан, байлдан дагуулах “үйл хэрэг”-т монголчууд ч нэгдэн орох цаг ирсэн. Энэ хэмжээнд манай зарим үйлдвэрлэгчид бэлтгэгдсэн.
Манайд албан бус брэнд байхгүй биш байгаа. Тодруулбал, арьс, ширэн бүтээгдэхүүн улсын маань нүүр царай болох чамин тансаг, чанартай эд бий. Нутаг, нутгийн “ориг” брэндийг ч дээр дурдсан. Гэвч тэдгээрт дэлхийд өрсөлдөх чадал, орон зай алга. Үндэсний брэнд гэж бид дотроо хэчнээн цээжээ дэлдэвч Чингис хаанаас өөр үндэсний брэнд товойхгүй нь. Зорин очих зарим нэг оронд биднийг “Чингис”-ийн Монгол гэхээс өөрөөр үл таних нь нэг л урамгүй. Нийтийн он тоолол эхэлснээс хойших эхний мянган жилийн сод хүнээр жүүд эр Есүс Христос тодорсон. Тэгвэл хоёр дахь мянганы суут хүн нь Их Монголын хаан Тэмүүжин байв. Өдгөө Чингис хааны түүх Монгол Улсыг бусдад танилцуулах “нэрийн хуудас” аж.
“Отгонтэнгэр” дээд сургуулийн багш Э.Ганбат “Брэнд гэдэг нь үйлдвэрлэгчийн зүгээс хэрэглэгчдэд өгч буй амлалтууд бөгөөд тэдний сэтгэл зүйд хоногшсон дүр төрх, лого, нэр, уриа, сав баглаа боодлыг багтаасан цогц ойлголт юм. Брэндийг бий болгоно гэдэг нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ гадаад төрхийг өөрчлөх болон шинэ баглаа боодлоор бүрж будан маск зүүлгэх зүйл огт биш” хэмээн тодорхойлжээ. Брэнд бүтээе гээд нэг өдөр бүтчихгүй, энэ нь тасралтгүй, уйгагүй их хичээл зүтгэл, хөдөлмөр аж. Өөрөөр хэлбэл, брэндийг нь дөрвөн жилийн хугацаатай Засгийн газар, эсвэл ямар ч бодлогын дэмжлэггүй хувийн хэвшил бүтээх нь тун бэрх. Гэхдээ л дэлхийн брэндүүд подвальд, зарим нь гараашинд мэндэлсэн байх нь ердийн үзэгдэл.
Б.Баяртогтох