Эх үрсийн баярыг угтаж хүүхэд багачуудад зориулсан “Ногун” ном “Өнгөт ертөнц” нэртэй шинэ дуутай боллоо.
Ойн савдаг Ногун болон түүний нөхдөд тохиолдсон адал явдлаар дамжуулан байгаль дэлхий, ан, амьтан, уул усаа хайрлан хамгаалах тухай өгүүлсэн энэхүү цувралын дууг “Tigerfish” хамтлагийнхан бүтээжээ.
“Өнгөт ертөнц” дуу хэрхэн бүтсэн талаар тус хамтлагийн ахлагч Г.Занданхүү, дууны аяыг зохиосон дуучин Б.Аззаяа болон үгийг бичиж, клипийг бүтээсэн видео графикч А.Ариунболд нарыг урьж ярилцлаа.
-Хүүхдэд зориулсан шинэ дуу бүтсэн түүхээс хуваалцахгүй юу?
-Б.Аззаяа: Манай найз Ариука /А.Ариунболд/ “Ногун” комик гарах гэж байна, хүүхдийн дуу хийе гэж санал тавьсан. Бид бараг хагас жилийн өмнө дууг нь хамтдаа зохиосон.
Г.Занданхүү: Бидний “Байгалиас ирсэн охин” нэртэй цомог бий. Энэ цомогт 1960-1990-ээд оны үеийн дуунуудыг бид ковер болгон дуулсан юм. Манай хамтлагт өөрийн бүтээсэн дуу байдаггүй учраас бид өөрсдөө дуугаа зохиоё гэж ярилцаж байлаа. Яг тэр үед Ариука санал тавьж, “Өнгөт ертөнц” манай хамтлагийн бүтээсэн анхны уран бүтээл мэндэлсэн.
-Бас дуучны хоолой их өвөрмөц сонсогдсон. Тэр өнгийг гаргахын тулд хоолойг зориуд тэгж өөрчилсөн үү?
-Б.Аззаяа: Хүүхдийн дуу учир хүүхэд шиг дуулах гэж хичээсэн.
-Энэ дуу хүүхэд ойлгоход хялбар үгтэй санагдлаа.
-Би жаахан хүүхэдтэй. Англи хэл дээрх хүүхдийн дуунууд энгийн үгтэй байдаг. Ариука бид хоёр яриад тэр хөөрхөн санааг тусгаж, хүүхэд сонсоод үгийг нь амархан тогтоочихоор зохиосон.
-Дууны үгийг хэрхэн зохиосон бэ?
-А.Ариунболд: Монгол дууны үг, гадаад дууны үг хоёрыг харьцуулж сонссон. Монгол дуу нь их гүн утга агуулгатай, хүүхэд цээжлэхэд хэцүү юм шиг санагдсан. Хүүхдэд хамгийн амархан чээжлэгдэх, дагаад дуулах боломжтой байдлаар зохиохыг хичээсэн. Бас миний мэдэхээр өнгөний тухай дуу Монголд байдаггүй юм билээ. “Ногун” зурагт ном хүүхдэд байгаль хамгаалах тухай ойлголтыг өгдөг учраас тэр талаас нь бичихийг хичээсэн. Өнгө гэдэг нь ийм учиртай, байгаль гэдэг ямар гайхамшигтай өнгүүдээр илэрхийлэгддэг болох, амьтад тэр сайхан ертөнцдөө хэрхэн амьдардаг гэдэг утгыг бодож байгаад бичсэн.
-Клипийг хийхэд хэчнээн хугацаа зарцуулсан бэ. Клипээр юу хүргэхийг зорьсон бол?
-А.Ариунболд: Клипээ хоёр сарын хугацаанд гурван зураач, нэг графикч хамтарч хийсэн. Клипээрээ бүх юм өнгөтэй гэдгийг харуулахыг зорилоо. Амьтдын дуртай зүйлс, орчныг нь харуулахыг хүссэн.
Г.Занданхүү: Хүүхдүүд юунд дуртайг бид сайн мэднэ. Зурагтаар гардаг 10-20 секундын рекламанд хүүхэд дуртай үздэг, дагаж дуулдаг. Гэтэл үүн шиг хүүхдэд зориулсан 2-3 минутын клип ховор байдаг.
-Дууны аяыг хэн зохиосон бэ, өвөрмөц болсон байсан?
-Б.Аззаяа: Би тэр процессийг их сайн санаж байна. Бид янз янзын хөгжим тоглож үзэж байлаа. Дотроо аялж байснаа хоёр ая зохиочихоод хоёуланг нь аялтал хоёр дахийг нь болж байна гэсэн. Хөгжимчидтэйгөө нийлээд дээр нь инээдэг, ааүүү, хэй гэдэг хэсгийг нэмж оруулсан.
-Энэ дуугаа хүүхдүүддээ сонсгож үзэв үү?
-Б.Аззаяа: Манай хүү гурван настай л даа. Хүүдээ сонсгоход ахин дахин сонсоод өнгөнүүдийг дуурайж хэлээд байсан. “Аааа, ааүү” гэдгийг нь дагаж аялаад. Клипээ үзээд, дуугаа сонссоны дараа дахин хөөрхөн хүүхдийн дуунууд хиймээр санагдсан.
-Танай хамтлаг “Ну, погоди!” хүүхэлдэйн киноны дуунуудаар тоглолт хийж байсан?
- Г.Занданхүү: Хоёр жилийн өмнө “Tigerfish” хамтлаг “Ну, погоди!” нэртэй тоглолтоо хийж байлаа. “Ну, погоди!” хүүхэлдэйн кино 20 цуврал ангитай, нэг анги нь 5-6 дуутай. Нийлээд бараг 200 орчим уран бүтээлийг бид бага байхдаа чихнийхээ хажуугаар өнгөрөөчихсөн юм билээ. Бүтэн дуу нь ямар байдгийг мэдэхгүй ч гэсэн бидний сэтгэлд хоногшсон байдаг.
Бидний концертыг Оросын Элчин сайдын яамнаас олон хүн ирж үзээд их сэтгэл хангалуун байсан. Эрхүүгийн филармоноос энэ концертоо дахиж тоглооч гэсэн урилга хүртэл ирж байлаа.
-Танай хамтлагийнхан сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?
-Г.Занданхүү: Ирэх намар бид “Байгалаас ирсэн охин” нэртэй тоглолтоо хийх гэж байна. Тэр тоглолтондоо бид өөрсдийн зохиосон гурваас дөрвөн дуугаа оруулах гээд ажилдаа орчихсон явна. Ирэх долоо хоногт шинэ дууныхаа бичлэгт орно.
-Баярлалаа. Амжилт хүсье.