Энэтхэгийн өмнөд мужуудад сүүлийн долоо хоногийн турш үргэлжилсэн хэт халуун цаг уурын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 1118-д хүрлээ. Энэ талаар Энэтхэгийн цаг уурын хүрээлэнгийн албаны хүмүүсийг иш татан CNN мэдээллээ.
Өмнөд нутгийн Андра Прадеш мужид Цельсийн +44.8 градус хүртэл халсны улмаас 852 хүн наранд цохиулж амиа алдав. Түүнчлэн хөрш Телангана мужид 46.8 хэм хүртэл халж, 266 хүний амь эрсэджээ.
Иймээс дээрх мужуудын эрх баригчид ард иргэдээ ус ихээр ууж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: CNN