Ашиглах хугацаа нь дууссан том оврын 600 гаруй автобус нийслэлийн иргэдэд үйлчилдэг. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас угсарсан 20 автобус оруулж ирэхээр болсон. Уг автобус нь Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн, 120 хүний багтаамжтай аж.
Угсарсан автобусыг ирэх сарын 1-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шарын уулзвар-Офицеруудын ордны аюулгүйн тойрог гэсэн маршрутаар үйлчилгээнд гаргах гэнэ. Үүнтэй холбогдуулан эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлын халаасыг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлууд хийж байна.
Гэрэл зургийг www.abw.by-аас