“Forbes” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн энэ оны жагсаалт гарчээ. Жагсаалтыг Германы канцлер Ангела Меркель тэргүүлсэн байна. Тэрбээр ийнхүү таван жил дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
Меркель өөрийн эрх мэдэл, нөлөөгөө Украины хямралыг шийдвэрлэхэд ашиглан, Порошенко болон Путин хоёр яриа хэлэлцээ хийхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн нь энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлсөн хэмээн Forbes сэтгүүлээс онцлов.
Түүнчлэн тус жагсаалтын удаах байруудад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон болон олон тэрбум ам.долларын буяны санг үүсгэн байгуулсан Билл Гейтсийн эхнэр Мелинда нар тус тус оржээ.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтад АНУ-ын Холбооны нөөцийн тэргүүн Жанет Йеллен, General Motors-ийн ерөнхий захирал Мэри Барра, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф, Facebook-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сандберг, YouTube-ийн гүйцэтгэх захирал Сюзан Войжитски болон АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нар багтав.
Үүний зэрэгцээ "Forbes" сэтгүүл дээрх жагсаалтыг гаргахдаа хамгийн залуу болон хамгийн ахмад эмэгтэйг шалгаруулдаг уламжлалтай. Өдгөө 25 настай, залуу дуучин Тейлор Свифт дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн дунд хамгийн залуухнаар тодорчээ. Харин хамгийн ахмад нь Их Британийн хатан хаан II Элизабета шалгарчээ.
Эх сурвалж: Forbes