Нийслэлийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч З. Буянхишиг Сэлбэ голын дагуу хүүхдийн тоглоомын талбай байгуулж, мод тарихаар болжээ.
Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт энэ бүтээн байгуулалт хийх хүсэлтээ тэрээр хоёрдугаар сард БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой уулзах үеэрээ уламжилсан байна.
Улмаар Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын дэмжлэгээр Сэлбэ голын дагуу жижигхэн хүүхдийн тоглоомын талбайг байгуулахаар болсон нь энэ юм.
Сэлбэ голын дагуу 336м2 бүхий талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах бөгөөд талбайгаа тойруулж хайлаас, бургас, агч, голт бор зэрэг модыг тарих юм байна. Мөн тоглоомын талбайд сандал, саравч, савлуур, хогийн сав, самбар зэргийг байрлуулах аж.
“Эко жаал” маань ирэх есдүгээр сард байгуулсан хүүхдийн тоглоомын талбайгаа хүлээлгэн өгөх бөгөөд өнөөдөр 15.00 цагт “Эко жаал” модоо тарьж эхлэх юм.