ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт Москва хотноо зохиогдсон Бизнес эрхлэгчдийн чуулганы үеэр “Гадаадын компаниудыг зах зээлээс шахан гаргах шаардлагагүй” гэсэн байна.
Тэрбээр “Бид гадаадын компаниудыг зах зээлээс шахан гаргаж чадах уу гэвэл бид чадна. Гэхдээ дотоод зах зээлийн өрсөлдөөнийг бүрэн арилгах шаардлага бий гэж үү, үгүй л болов уу. Үнийн индикаторуудыг харвал манай дотоодын үйлдвэрлэгчдэд давуу тал бий.
Хэрэв манай дотоодын үйлдвэрлэл 15 буюу түүнээс дээш хувиар илүү үнэтэй бол тендер зарлах боломжтой. Бидэнд гадаадынхныг зах зээлээс бүрэн шахах шаардлагагүй байхгүй. Тэр бол эрсдэлтэй үйлдэл” хэмээн онцолжээ.
Түүнчлэн В.Путин ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг цуцлагдах төлөвтэй байгааг дурдаж, бизнес эрхлэгчдэд хориг цуцлагдах хүртэл дотоодын зах зээлээ өргөжүүлэх уриалга гаргалаа. Ерөнхийлөгч В.Путин чуулганы дараа “BRICS”-ийн Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй уулзаж терроризмын асуудлаар санал бодлоо солилцсон байна.
В.Путин “Ойрхи Дорнод, Хойд Африкт үүссэн нөхцөл байдлыг бид сайн мэдэж байгаа. Бид “Исламын улс” гэж өөрсдийгөө нэрлэсэн зэвсэгт бүлэглэлийг сайн мэднэ. Гэхдээ өнөөдөр энэ бүлэглэлийн хүчээ авч байгаа бүсүүдэд, гадны орнууд хөндлөнгөөс оролцох хүртэл ямар ч террорист ажиллагаа байгаагүй.
Гэвч энэхүү хөндлөнгийн оролцоог НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зогсоогоогүй” гэж мэдэгдлээ.