Эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан энэ өдрүүдэд хүн бүр худалдан авалтаа тодорхой хэмжээгээр хойшлуулж, зайлшгүй тохиолдолд л томоохон худалдан авалт хийж байна. Арилжааны банкуудаар хөлхөх иргэдийн тоо ч буурчээ.
Өнгөрсөн өвөл төгрөгийн хадгаламжтай иргэд хадгаламжаа доллар руу шилжүүлэх нь түгээмэл байсан. Одоо энэ нь татарч, долларын хадгаламжтай иргэд сандарч байх шиг байна. Засгийн газар Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх болсноо зарласнаар санхүүгийн салбарынхан гэлтгүй иргэд ч талархан хүлээж авлаа.
Далд уурхайн төлөвлөгөөнд өнгөрсөн мягмар гарагт гарын үсэг зурснаас хойшхи ханшийн хөдөлгөөнийг харвал,
Ямартаа ч ам.долларын ханш бууж эхэллээ. Гэхдээ ойрын ирээдүйд үргэлжлэн буух болон буусан ч чухам аль цэг дээр зогсохыг таамаглахад төвөгтэй. Сүүлийн хоёр жилийн төгрөгийн ханшийн уналт бидэнд том сургамж болж, төгрөг хэрхэн үнэгүйддэгийг тод томруун харууллаа.
ХК бүр ноогдол ашиг тараадаггүйг анхаарах хэрэгтэй.
Та арилжааны банкуудаас хамгийн өндөр хүүтэй хадгаламжийн бүтээгдэхүүнийг сонгосон ч жилийн эцэст танд бодох зээлийн хүү инфляцийн өсөлттэй эн тэнцэн, (заримдаа бүр бага байдаг) таны хадгаламж мөнгөн дүнгээр өсөх ч худалдан авах чадвар нь буурчихсан байдаг.
Иймд хөрөнгө оруулалтын өөр нэг гарц болох хувьцаа эзэмших талаар өгүүлье.
2005 оноос хойш Монголын хөрөнгийн биржид 14 компани IPO гаргасан буюу хувьцаагаа нээлттэй арилжжээ. Эдгээрээс нэг компанийн IPO амжилтгүй болж, хоёр компани дампуурсан байна. Харин ХайБиОйл, Оллоо зэрэг компаниудын хувьцааны ханш хоёрдогч зах зээлд гарсан даруйдаа 200-гаас илүү хувиар өсчээ.
Эдгээр компанийн хувьцааг худалдан авсан иргэд хожсон гэсэн үг. Учир нь хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд таны хувьцаанд оруулсан хөрөнгийн хэмжээ өсөх нь чухал биш, харин нэгж хувьцааны ханшийн өсөлтөөр амжилтаа хэмж гэж зөвлөдөг.
Хөрөнгийн биржид бүртгүүлсэн цагаас хойш эхний 10 өдрийн арилжааны дараа хувьцааны ханш нь өссөн компаниуд
Дугаар |
Симбол |
Хувьцаат компанийн нэр |
Бүртгэгдсэн огноо |
Босгосон хөрөнгө (сая.төг) |
Өсөлтийн дундаж хувь |
1 |
HGN |
Хөх ган |
2008-07-30 |
3195 |
14% |
2 |
HRM |
Гермес центр |
2008-05-16 |
2356 |
17% |
3 |
BDS |
Би Ди Сек |
2006-06-22 |
750 |
21% |
4 |
ANO |
Анод банк |
2008 |
20108 |
24% |
5 |
MSH |
Монгол шилтгээн |
2005-05-25 |
800 |
50% |
6 |
HBO |
Хай би ойл |
2007-05-02 |
400 |
220% |
7 |
OLL |
Оллоо |
2007-09-12 |
582 |
240 |
Эх сурвалж: Голомт банкны хөрөнгө оруулалтын менежер С.Тулгын “Богино хугацаанд ашиг хүртэх боломжууд” лекцээс
Энэ оны эхний дөрвөн сард үнэт цаасны арилжаагаар 431.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 15.4 сая ширхэг үнэт цаас арилжсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс гүйлгээ 372.0 тэрбум төгрөг буюу 7.3 дахин, арилжигдсан үнэт цаас 280.7 мян.ш буюу 1.9 хувиар өссөн дүн юм байна.
Эндээс харахад ямартаа ч алгуур өсөлт байна. Тэгвэл эдгээр гүйлгээг хийж буй хувь хүмүүс, ААН-үүд яагаад хөрөнгийн зах зээлд мөнгөө оруулдаг вэ? Эхний хариулт бол ноогдол ашиг хүртэх юм. Гэхдээ ХК бүр ноогдол ашиг тараадаггүйг анхаарах хэрэгтэй.
Ямар компаниуд НООГДОЛ АШИГ тараадаг вэ?
Ихэнх компаниуд өсч хөгжих үе шатандаа ноогдол ашиг тараадаггүй байна. Эсвэл бага хэмжээний ноогдол ашиг тараадаг. Ийм компаниуд цэвэр ашгаа хувьцаа эзэмшигчдэд тараах бус компанийнхаа өргөжилтөд зарцуулах нь илүү ашигтай гэж үздэг. Харин хэдийнэ томорч, үйл ажиллагаа нь тогтворжсон компаниуд цэвэр ашгийнхаа 50-80 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ тараадаг бичигдээгүй хууль бий. Тэгэхээр та хувьцаа худалдан авах бол тухайн компанийн түүхийг судалж, хөгжлийнхөө чухам аль үе шатад явааг нь зөв тодорхойлох шаардлагатай.
Манай ХК-иуд дунджаар цэвэр ашгийнхаа 10 орчим хувийг ноогдол ашиг болгон тараадаг. Энэ үзүүлэлт 2009 онд 5 хувь байсан юм. Харин хөрөнгийн зэх зээл өндөр хөгжсөн АНУ зэрэг орнуудад ХК-иуд нь цэвэр ашгийнхаа 50 хувийг хувьцаа эзэмшигчиддээ тараадаг. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо өсч, ХК-иудыг ноогдол ашгаа тараадаг болгох чиглэлээр ТУЗ-д нь шахалт үзүүлж чадвал одоогийн 10 хувь цаашид өсөх боломжтой. Учир нь энэ асуудлыг жил бүрийн дөрөвдүгээр сард болдог хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэдэг.
МХБ-д тараасан ноогдол ашгийн хэмжээгээрээ тэргүүлсэн компаниуд
Дугаар |
Код |
Компанийн нэр |
Нийт дүн |
1 |
TTL |
Тавантолгой (орон нутгийн) |
6.9 их наяд |
2 |
APU |
АПУ |
19 тэрбум |
3 |
GOV |
Говь |
2 тэрбум |
4 |
GTL |
Гутал |
1 тэрбум |
5 |
BDS |
БиДиСек |
1 тэрбум |
6 |
MCH |
Монголын цахилгаан холбоо |
1 тэрбум |
7 |
SUL |
Газар сүлжээ (Duty Free дэлгүүрийг ажиллуулдаг) |
1 тэрбум |
8 |
HRM |
Гермес |
1 тэрбум |
9 |
MMX |
Мах импекс |
912 сая |
10 |
ADL |
Адуунчулуун |
724 са |
Сануулахад эдгээр компаниудын хувьцааг олж авах их хэцүү. Нэгэнт хувьцааг нь авсан бол буцаан зарах хүн байдаггүй. Иймд бага багаар авах л боломж байдаг аж.
Ноогдол ашгаас гадна ноогдол ашгийн хүртээмж гэж ойлголт бий. Ноогдол ашгийн хэмжээг хувьцааны ханшид хуваан өгөөжийг тодорхойлдог. Энэ үзүүлэлтээр нь 2013 ны байдлаар жагсаавал
Дугаар |
Компанийн нэрс |
Ноогдол ашгийн өгөөж |
1 |
Газар сүлжээ |
19.5 хувь |
2 |
Тавантолгой |
14.1 хувь |
3 |
Гермес |
3.7 хувь |
4 |
Адуунчулуун |
3.7 хувь |
5 |
Мах импекс |
3.5 хувь |
6 |
Гутал |
3.1 хувь |
7 |
АПУ |
2.19 хувь |
8 |
Говь |
2.14 хувь |
Хувьцаа эзэмшигч ноогдол ашиг хүртэхээс гадна дараах эрхүүдийг эдэлдэг.
- Хувьцваа эзэмшигчдийн хуралд саналаа хэлэх
- Компани татан буусан тохиолдолд эд хөрөнгөнөөс нь авах
- Мэдээлэл авах
- Хувьцааг тэргүүн ээлжинд худалдаж авах
- Хувьцаагаа компанид эргүүлэн худалдах
- Гомдол гаргах
- Нэхэмжлэл гаргах зэрэг юм.
Таны анхаарах бас нэг зүйл бол МЭДЭЭЛЭЛ
Олон улсын зах зээлд хувьцааны ханш тухайн компанийн талаарх эерэг болон сөрөг мэдээллээс шууд хамаардаг. Хамгийн сүүлийн жишээ нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд энэ сарын 18-нд гарын үсэг зурснаас хойш Туркойз Хиллийн хувьцааны ханш маш хурдан өсөөд одоо эргэн бууж байна.
Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах нь ашигтай ч бас эрсдэлтэй.
Тэгэхээр та аль компанийн талаар ямар мэдээлэл цацаж байгааг анхааралтай ажиглах хэрэгтэй. Одоогоор дотоодын зах зээлд мэдээллийн хувьцааны ханшид нөлөөлөх нөлөө харьцангуй хязгаарлагдмал.
Гэхдээ идэвхтэй арилжаалагддаг, зах зээлийн үнэлгээ өндөр компаниудын талаарх бүх мэдээллийг анзаарахгүй байж болохгүй.
Дараах мэдээллүүд таны худалдан авсан эсвэл авахаар төлөвлөж буй хувьцааны ханшид их бага хэмжээгээр нөлөөлдөг.
- Компанийн үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн үзүүлэлт
- Менежмент, удирдлагын баг
- Борлуулалтын төлөв байдал, гэрээ, хамтран ажиллах санамж бичиг
- Үйл ажиллагаа явуулж буй салбарын чиг хандлага, голлох бүтээгдэхүүний үнэ ханш
- Олон нийтэд тусч буй компанийн нэр хүнд, имиж
Эдгээр мэдээллийг хөрөнгө оруулагчид хэрхэн зөв хүлээн авч, хариу үйлдэл үзүүлэхээс хувьцааны ханш хамаарна. Хөрөнгийн зах зээлийн тоглогчид мэдээлэл (албан болон албан бус мэдээ буюу цуу яриа ч үүнд багтана), мэдрэмж, (шунал, айдас) мэдлэг туршлага дээрээ үндэслэн шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл сэтгэл зүй хувьцааны бодит ханшийг өсгөж эсвэл бууруулах талтай.
Эцэст нь хэлэхэд Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах нь ашигтай ч бас эрсдэлтэй. Манай ХК-иудын хувьцааны хөрвөх чадвар бага, төвлөрөл өндөр, гадаадын хөрөнгө оруулагчдын болон том компаниудын нөлөө их, үр ашигт байдал муу гэж “Тэнгэр капитал” компанийн хөрөнгө оруулалтын шинжээч С.Түвшинзаяа дүгнэсэн.
Харин нөгөө хэсэг нь хөрөнгийн зах зээл уналтын доод түвшиндээ ирсэн буюу хувьцааны ханш байж болох хамгийн доод үнэд хүрсэн. Үүнээс доош буухгүй тул одоо л хувьцаа худалдаж авах гэж зөвлөж байна. учр нь Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүд хэрэгжиж эхэлснээр ханш улам л өснө.
Ингээд хэрэв та хувьцаа худалдан авах талаар бодож байгаа бол дараах зөвлөгөөг уншаарай.
- Эхний ээлжинд брокер дилерийн компанид хандахыг зөвлөж байна. Тэд таны өмнөөс захиалгыг тань биелүүлэх юм. Брокер дилерийн компаниа сонгосны дараа та дансаа нээлгэн, арилжаанд оролцож эхэлнэ.
- Хувьцааг нь худалдан авах гэж буй компани өсөн дэвжиж буй компани уу эсвэл зах зээлд хэдийнэ байр сууриа олсон компани уу гэдгийг судлах шаардлагатай. Энэ талаар дээр дэлгэрэнгүй танилцуулсан.
- Өөрийнхөө ажилладаг салбарын компанид хөрөнгө оруулалт хийх. Хэрэв та хөдөө аж ахуйн мэргэжилтэй бол энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компанид мөнгөө оруулах нь танд давуу тал бий болгоно.