Apple компанийн үндсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг Foxconn Энэтхэгт үйлдвэр байгуулах зөвшөөрөл өгчээ. Эх сурвалжуудын дурдаж буйгаар үйлдвэр байгуулах асуудал Энэтхэгийн засгийн газрын түвшинд яригдаж байгаа аж.
Үйлдвэрийг Энэтхэгийн баруун хэсэгт орших 110 сая хүн амтай, нийслэл Мумбай хот багтдаг Махараштра мужид барих юм байна. Үйлдвэр ашиглалтад орох нь зөвхөн Хятад, Энэтхэгийн харилцаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй Apple компанид ч ашигтай юм.
Учир нь аварга том зах зээлд бүтээгдэхүүнээ боломжийн үнээр нийлүүлэхийг компани хүсэж байгаа ч үйлдвэргүйн улмаас боломж нь хомс байгаа аж. Түүнчлэн Google компанитай адил “Дараагийн таван тэрбум хэрэглэгч” гэх уриа үгсийг ч ашиглаж магад юм.
Андроид хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Google Энэтхэг, Индонез, Филиппин зэрэг орнуудад хямд үнэтэй ухаалаг утас борлуулж эхэлсэн билээ. Тэгвэл эдийн засагт эерэгээр нөлөөлж, ажлын байр нэмэгдүүлэх сайн талтай үйлдвэрийн саналыг Энэтхэгийн засгийн газар ч тун дуртай хүлээн авах магадлал өндөр.
Foxconn компани нь өнөөдрийн байдлаар 1,200,000 хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд Энэтхэгт баригдах үйлдвэр нь 300,000 ажлын байр шинээр бий болгох аж.