Улаанбаатарын иргэдийг “Тэрэгтэй парад 2015”-д оролцохыг “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-аас уриалж буй юм. “Автомашингүй өдөр” буюу зургаадугаар сарын 06-ны 11.00 цагт Чингисийн талбайд болох уг параданд дараах асуултанд хариулж байгаа бол Та оролцоорой.
- Машины дуут дохио (сигнал) хүүхдийг тань айлгаж, цочоодог уу?
- Хүүхэдтэйгээ зам хөндлөн гарахдаа ногоон гэрэл асах хугацаанд амжиж чаддаг уу?
- Хүүхдээ тэрэгтэй нь түрээд явахад тохиромжтой бартаа саадгүй, цэвэр цэмцгэр зам, талбай хангалттай юу?
- Ер нь таны хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих эрхээ эдэлж чадаж байна гэж та үздэг үү?
“Замын хөдөлгөөний дүрмийн явган зорчигчийг хамгаалах зохицуулалтын хэрэгжилт сул”, “Хүүхдэд ээлгүй хот төлөвлөлт” гэх хоёр агуулган дор зохиогдох параданд оролцогчид Чингисийн талбайд цуглан, баруун дөрвөн зам хүртэлх автомашины замаар алхана. Нэгдэхийг хүсвэл зам дагуу, дундаас нь нэгдэн орсон ч болохоор ажээ.
Параданд оролцохоор фэйсбүүкийн “Тэрэгтэй парад 2015”-д нэгдсэн хүмүүс дараах баримтуудаас дурьдаж байна.
Баримт 1. Улаанбаатар хотод эхчүүд хүүхдээ салхилуулах цэцэрлэгт хүрээлэн ус агаар мэт хэрэгтэй байна
СХД-ийн 19-р хорооны 92-р цэцэрлэгийн орчимд нэлээд хэдэн орон сууц байдаг ч хүүхдээ салхилуулах газар гэж үгүй. Улаан шороо, баригдаж буй барилга, гудамжны архичдаас дайжих эхчүүд хүүхдээ тэврэн тэр хавьдаа ганц мод зүлэгтэй, хүүхэд тоглож болох талбай бүхий 92-р цэцэрлэгийн хашааг зүглэнэ. Гэвч өнөөх цэцэрлэг нь гадны хүнийг оруулахгүй шалтгаанаар хашаагаа түгжиж орхино. Ингээд л энэ хавийн томхон хүүхдүүд хашаа давж, завсраар нь шургах гээд байж болох бүхий л аргаар цэцэрлэг рүү нэвтэрч дөнгөнө дөө. Зарим ээж хүүхдүүдээ хашааны завсраар оруулчихаад өөрөө хашаа даван орох нь ч бий. Харин өлгийтэй хүүхдээ тэвэрсэн ээжүүд улаан шороо, автомашинуудыг сүлжин өнөөх цэцэрлэгийн төмөр хашааны завсраар өрөвдөлтэй нь аргагүй царайчлан харж зогсоно. Ийм байдал хотод хаа сайгүй. Яагаад сая гаруй хүнтэй нийслэл хот атлаа хүүхдээ эрүүл саруул орчинд тоглуулж наадуулан өсгөх ёстой ээжүүдийг ийм өрөвдөлтэй байдалд оруулж, хашаа давуулж, бусдыг царайчлуулж байгаа юм бэ?
Баримт 2. Орон сууцны хороолол дунд, зам дээр уураа гаргаж дуут дохио хэрэглэгчдийг ТОРГООЧ ЭЭ!!!
Шинэхэн авсан сууц нь машины зогсоол маруухан. Нэг нэгнийхээ гарах гарцыг хааж тавьснаас болж өглөөний 07.00-08.00 цагийн хооронд “гарч иртэл” нь дуут дохио хангинуулах шартай этгээдийн үйлдэл байраар нь, хорооллоор нь нойрноосоо сэрэхэд хүргэнэ. Тэр хороолол дунд өндөр настан, өвчин зовлонтой хүн, нялх нярай хүүхэд хэд байгаа нь шар хортой, өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй, бүдүүлэг нэгэнд огтын хамаагүй. Өөрийнхөө л машиныг гаргаж байвал хэдэн зуу, мянган хүнийг нойрноос нь сэрээж байгаагаа үл тооно. Хүний машин хааж тавьсан этгээд ч гарч ирэхгүй гүрийнэ. Шөнө байрны гадаа ирчихээд машиныхаа хөгжмийг чангалах, нэгнийгээ дуудаж дуут дохиогоо хангинуулах гээд амиа хичээгчдийн гайгаар хотын жирийн иргэд хохирсоор, бухимдсаар. Автозамын хөдөлгөөний үеийн дуут дохио, автобуснуудын чанга дохиог бүр ярих ч юм биш. Улаанбаатар яг л галзуучуудын хот шиг.
Баримт 3. Улаанбаатарт дандаа нисдэг хүмүүс амьдардаг гэж үү?
Улаанбаатар хотод явган явна гэдэг нарийхан олсон дээр хамгаалалтын бүсгүй дэнжигнэж буй циркийн жүжигчнээс ч илүү ур чадвар шаардана. Жолооч нар явган хүний зам дээр машинаа тавьчихна, эсвэл барилгууд явган хүний замыг шууд хаагаад үүдний шат, хаалгаа хийчихнэ. Эсвэл элдэв шон, рекламны самбаруудаа яг явган хүний замын голд байрлуулчихна. Ингэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гудмаар зорчих нь бүү хэл, эрүүл саруул хүн ч зорчиход бэрхшээлтэй. Хүүхдээ тэргэнд түрээд авч явна гэдэг бол Улаанбаатарт ёстой бүтэшгүй санаа. Нийслэлд амьдардаг эцэг эхчүүд хүүхэддээ тэрэг худалдаж авахдаа “хөдөө гарахаараа хэрэглэнэ” эсвэл “зуслан гарахдаа ашиглана” гэсэн хоёр тооцоотой л авдаг. Түүнээс гол хэрэглээ болох “гудамжаар авч явахдаа” гэдэг зориулалтыг огт боддоггүй. Гайхалтай юм шүү, энэ хот чинь арай нисдэг хүмүүст зориулагдаагүй байлтай?
ПАРАДЫН ДАРАА НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГА, ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ
Тэрэгтэй парадын талаар “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Бат-Уянга:
-Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, энэ эрхээ баталгаатай эдэлнэ" гэж Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан байдаг. Энэ заалтын хэрэгжилтийг хангахад тийм ч том зүйлс шаардлагагүй. Бидний амьдралын өдөр тутамд тулгарах энгийн жижиг зүйлс ч хүний үндсэн эрхийн нэг хэсэг байдаг. Өнөөдөр зөвхөн уул уурхай ашиглах, гол ус бохирдуулах, цөмийн хаягдал булах зэрэг асуудлууд л хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих мэт ойлгож тэмцдэг. Гэтэл үнэндээ бидний үр хүүхдүүд өдөр тутмын амьдралдаа, гэрийнхээ хаалгаар гараад л эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхүүдээ зөрчүүлж байгааг анзаардаггүй, анзаарлаа ч түүний эсрэг юу ч дуугардаггүй. Тиймээс энэ парадаараа бид төр засгийн удирдлагуудад чимээгүй, тайван байдлаар дуу хоолойгоо хүргэхийг хүссэн” гэлээ.
Парад болсны дараа Нийслэлийн удирдлагуудад “иргэдэд ээлтэй хот төлөвлөлттэй” болохыг, Замын цагдаагийн газарт Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах, хариуцлагатай ажиллахыг шаардсан бичгүүдийг тус тус хүргэх ажээ.
“Тэрэгтэй парад 2015”-ын талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.