“Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн бүсэд хамрагдсан 398 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж талбайн давхцал тогтоолгохоор БОНХАЖЯ-нд ханджээ.
Үүнээс 174 тусгай зөвшөөрөлд тодорхойлолт гаргасан байна. Үлдсэн тусгай зөвшөөрлүүдийн давхцалыг тогтоох ажил үргэлжилж байгаа аж. Мөн хилийн заагийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх ААН-үүдийн гомдлыг БОНХАЖЯ дээр хүлээн авч хянан шийдвэрлэж байна.
Хүсэлт гаргасан ААН-үүдээс батлагдсан загварын дагуу АМГ дээр өргөдөл хүлээн авдаг. Одоогоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах 161 тусгай зөвшөөрөл эзэмшигч маягтын дагуу өргөдлөө гаргажээ. Өргөдөл хүлээн авах хугацаа ирэх сарын 17-нд дуусгавар болно. Үүнээс хойш гэрээ байгуулах хугацаа хуульд зааснаар 6 сар үргэлжлэх юм.
Энэ ажлыг шуурхай явуулах үүднээс УУЯам, БОНХАЖЯам хамтран Ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан Журамд өөрчлөлтийг оруулах юм.