Улсын клиникийн төв эмнэлгийн ангиографийн аппарат (Судсан доогуур мэс засал хийдэг төхөөрөмж) эвдрээд найман сар болжээ. Гуравдугаар шатлалын эмнэлэг байж аппаратаа засуулж чадахгүй үйлчлүүлэгчдийг чирэгдүүлж буй нь олны дургүйцлийг хүргэж байна.
Ангиографийн аппараттай эмнэлэг тийм ч олон биш. Тэгэхээр аппарат эвдэрсэн гээд өвчтөнүүдийг өөр эмнэлэг рүү явуулаад байх нь зохисгүй. Нэгдүгээр эмнэлгийн аппарат хэзээ ажилладаг болох нь одоогоор тодорхойгүй байна. Бид тус эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн дарга С.Энхболдоос энэ талаар тодрууллаа.
-Танай эмнэлгийн ангиографийн аппарат эвдрээд жил болох гэж байгаа юм байна. Хэзээ засуулах вэ?
-Бид засуулах гээд л хөөцөлдөөд байна. Манай эмнэлгийн ангиографийн аппарат Германы “Phillips” фермийнх. Тиймээс тус фермээс сэлбэг авна. ОХУ-д байдаг “Phillips”-ийн төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд ирж манай эмнэлгийн ангиографийн аппаратыг үзээд генератор нь эвдэрсэн байна гэсэн.
Сэлбэг авахад 30 орчим сая төгрөг болох юм билээ. Төсөвт эмчилгээний аппарат эвдэрвэл зарцуулах мөнгө тусгадаггүй. Тэгэхээр манай эмнэлгийн санхүүгээс хэтэрсэн асуудал болчхоод байна. Аппарат засуулах нь бүү хэл эм тарианы мөнгө хүрэлцэхгүй байгаа.
-Тэгээд мөнгө байхгүй гээд засуулахгүй байгаад байх хэрэг үү?
-Эрүүл мэнд, спортын яаманд хүсэлт хүргүүлсэн. Удахгүй шийдэж өгөх байх. Бидэнд ч гэсэн хэцүү байна. Харвалттай, зүрхний шигдээстэй өвчтөнүүд ирэхээр эмчилж чадахгүй юм. Өвчтөнүүдэд хүндрэл учруулахгүйг хичээвч санхүүгийн нөхцөл байдлаас болоод тэгж чадахгүй байна. Өөр эмнэлэг рүү явуулахаас аргагүй болсон.
-Ангиографийн аппаратаа хэзээ, хэчнээн төгрөгөөр авч байсан бэ?
-Засгийн газраас хоёр тэрбум орчим төгрөг төсөвлөж, 2013 оны сүүлчээр авч байсан. Жил зургаан сарын баталгаат хугацаа нь дууссан учраас төлбөртэй засуулахаас өөр аргагүй. Манай эмнэлгийн ангиографийн аппарат 2014 оны аравдугаар сард эвдэрсэн гэхээр нэлээд удаж байгаа нь үнэн гэсэн хариулт өглөө.
Б.Ганаа