Тогтмол хэрэглэх тусам сайн
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд өрнүүлж буй “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аян үргэлжилж байна. Хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах тус аяны хүрээнд “Эх орны хүнс-Эрүүл хүнс” сэдэвт нээлттэй өдөрлөг өчигдөр Ялалтын талбайд нээлтээ хийлээ. Өдөрлөгт ирсэн хэнд ч үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгааг илэрхийлэх, тэдний нөөц боломж дээшилж, өдөр ирэх тусам дэвжиж байгааг илтгэх хэмжээний үндэсний шилдгүүд байраа эзэлсэн байв.
Бидний өдөр тутмын хүнсний хэрэгцээ болж ирсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид өөрийн хуваарьт лангуунд эгнүүлэн өрж, дэлгэн тавьжээ. Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт дотоодын 30 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа аж. Ингэснээр үйлдвэрлэгчид өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэж байгаа нь энэ.
Нэг “цэг”-ээс хүнсний хэрэгцээт бүтээгдэхүүнээ хямд үнээр бэлтгэхийн сацуу цаг хугацаа хэмнэх боломжтой өдөрлөг маргааш өндөрлөнө. Хүний эрүүл мэндэд тустай, эрсдэл багатай, чанар аюулгүй байдлын хувьд баталгаажсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шинэхэн бүтээгдэхүүний хамтаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өдөрлөгт урьсан ажээ. Нээлттэй өдөрлөг нь эдийн засгийн хүндрэлтэй үед дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний борлуулалтыг идэвхжүүлэх, иргэдэд өртөг багатай худалдан авалт хийхэд боломж олгохыг зохион байгуулагчдын зүгээс зорьсон байна.
Өдөрлөг нь дээрх зорилтыг дэвшүүлэхийн зэрэгцээ найд-вартай, стандарт шаардлага хангасан, таны өдөр тутмын хэрэгцээг хангах итгэл даах бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулж байгаа юм. Энэ нь өдөрлөгийн нэг онцлог.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат “Нээлттэй өдөрлөгт оролцож буй аж ахуйн нэгжүүд тухайн өдрийн үйлдвэрээс дөнгөж гарсан шинэхэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна. Иргэд ч өдөрлөгт идэвхтэй оролцож, дотоодын хүнсний үйлдвэрлэлээ дэмжиж өөрсдийн эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнээ худалдан авалт хийж байгаа нь зөв хэвшил” гэж онцлов.
Эрүүл хүнс нь өрхийн төсвийг хэмнэж байдаг. Үүнийг манай иргэд ухаж ойлгох хэрэгтэй. Ингэж өгүүлэх Д.Ган-Очир хүнсний салбарт 30 гаруй ажиллаж байгаа нэгэн. Тэрбээр ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Зохицуулах үйлчилгээтэй талх, гурилан бүтээгдэхүүний туршилт, судалгаа, инновац”-ийн үйлдвэр хариуцсан даргаар ажилладаг бөгөөд өдөрлөгт гурван төрлийн талх, таван төрлийн жигнэмэгтэй иржээ.
Тус үйлдвэр энэ оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Буудайн бүхэл үрийн, хөх тарианы гурилын, олон төрлийн үр, хатаасан луувантай “Сувиллын” талх, Хүүхдийн жигнэмэг зэрэг 10 гаруй нэр төрлийн зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг тэднийх үйлдвэрлэж байгаа аж. Үйлдвэр нь хоногт 2000 ширхэг талх, 1000 кг хүртэл төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд найман хүний ажлын байрыг шинээр бий болгожээ.
Энэхүү өдөрлөгт дотоодын 30 гаруй аж ахуйн нэгж оролцож байна
“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль шинээр батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хүнс үйлдвэрлэгчдэд шинэ шаардлага, стандартыг холбогдох байгууллагууд нь тавьж буй. Энэ нь улс үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангаж буй нэг хэрэг. Мөн дотоодод үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хэмжээнд хөгжих, олон улсын зах зээлд экспортын гарцтай болох шаардлагатайг сануулж буй болов уу.
Тэгвэл энд өгүүлэх боломжийг олж харсан, экспортын зах зээлд туршлага сууж яваа “Преком” компанийг танилцуулъя. Тэднийх “Эх орны хүнс-Эрүүл хүнс” өдөрлөгт оролцож байв. Тус компани нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 2013 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Бүтээгдэхүүн үйл ажиллагааны гол чиглэл нь экспорт гэж “Преком” компанийн менежер Д.Буяннэмэх хэлсэн юм. Тэрбээр “Хүнсний эрүүл ахуй, найдвартай байдлыг чанд эрхэмлэж, чанартай брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэхээр хичээж ажиллаж байна” гэлээ.
Хэрэглэгчдийн хүсэлтээр дотоодын зах зээлд энэ оны дөрөвдүгээр сараас жигнэсэн махан бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн байна. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний тухайд үхрийн болон адууны жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн, үхэр, адууны ангилсан мах, дулааны аргаар боловсруулсан гэрийн тэжээвэр амьтдын хоол зэрэг бүтээгдэхүүнийг “Преком” бэлтгэн үйлдвэрлэж, зорилтот зах зээлд нь хүргэх болжээ.
Туршилтын журмаар экспорт хийж буй “Преком” компанийн зорилтот зах зээл нь ОХУ, Европын холбоо, Япон улс аж. Тухайлбал, ОХУ-д улиралд 60 гаруй мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлсэн байна. Хойд хөршид экспортолж буй үхрийн жигнэсэн мах буюу “Тушенка” бүтээгдэхүүнийг тасалгааны температурт хадгалах боломжтой юм байна. Энэ бүтээгдэхүүн нь олон улсын хүнсний үзэсгэлэнгээс хоёр алтан медаль хүртсэн бөгөөд илүү ч үгүй, дутуу ч үгүй 100 хувь “натурал” гэж үзжээ.
Өдөрлөгт хамгийн холоос ирж оролцож байгаа нь “Мон-Апи” компани. Энэхүү компани Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн аж ахуйн эрхэлдэг бөгөөд үйлдвэрлэсэн цэвэр зөгийн бал, байгалийн гаралтай жимсээр хийсэн зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнээ энэ удаад иргэдэд танилцуулж байсан юм.
Тодруулбал, Зөгийн балтай чацарганы сироп, Зөгийн балтай аньсны чанамал эрэлттэй байв. Эдгээр бүтээгдэхүүн нь чихэргүй. Тогтмол хэрэглэх тусам сайн гэж танилцуулгадаа өгүүлжээ. Өрхийн төсвийг хэмнэх эрүүл хүнсний үзэсгэлэн худалдааг Та зорин очоорой. Тэнд эх орны эрүүл хөрсөнд ургасан түүхий эдээр орцолж үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлдвэрээсээ дөнгөж гараад хөрж амжаагүй байгаа халуун талх, өглөө савласан өндөг гээд танай гэрийн хэрэгцээ болсон бүтээгдэхүүн нэг дор байна.
Б.Баяртогтох