Швейцарийн цагдаагийнхан Цюрих хотноо ФИФА-гийн /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ зургаан албан тушаалтныг мөнгө угаасан хэрэгт буруутган баривчилжээ.
Тэднийг АНУ-ын хуулийн байгууллага мөнгө угаасан, залилан хийсэн хэргээр буруутгасан бөгөөд өнөөдөр өглөө Цюрих дэх нэгэн зочид буудалд байрлаж байхад нь саатуулсан байна.
ФИФА-гийн удирдлага энэ баасан гаригт тус байгууллагын шинэ ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаанд оролцохоор Цюрихт ирээд байжээ. Одоогийн ерөнхийлөгч Зепп Блаттер тав дахь удаагаа сонгуульд өрсөлдөхөөр эрмэлзэж буй.
Ерөнхийлөгч Блаттерыг баривчлаагүй талаар ФИФА-гийн төлөөлөгч Вальтер де Грегорио Ассошиэйтед пресс агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.
Швейцарийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр Нью-Йоркийн прокурорын газар сэжигтнүүдийг 1990-ээд оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд олон сая ам.доллараар тоологдох авлига, хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа гэнэ. Мөн 2018, 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрх аваад буй ОХУ, Катар улсуудаас хахууль авсан байж болзошгүй гэнэ.
ВВС агентлагаас мэдээлснээр ФИФА-гийн дэд ерөнхийлөгч Жэффри Уэбб мөн саатуулагджээ. Тэрбээр Умард болон Төв Америк, Карибын тэнгисийн арлуудыг хариуцсан холбооны тэргүүний албан тушаал хашдаг байна.
- Жэффри Уэбб- Умард болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудыг хариуцсан холбооны тэргүүн
- Жэк Ворнер- ФИФА-гийн дэд ерөнхийлөгч асан
- Эдуардо Ли- Коста Рикагийн Үндэсний хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч
- Эугенио Фигередо -Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан
- Жозе Мариа Марин -ФИФА-гийн хорооны гишүүн
ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке болсон явдалд тайлбар хийхээс татгалзжээ.
Эх сурвалж: ВВС